Зохиогч: Урлаг

GOLDEN GYM fitness club нь Монголд анх удаа FITNESS PARTY- г 2016.09.23 ны өдөр Тусгаар тогтнолын ордны төв бэлтгэлийн залаандаа зохион байгуулсан бөгөөд тус өдөр шинээр бүртгүүлсэн залуучууд бүсгүйчүүдийг үндсэн үнээсээ 40 хувь хямдруулан хөнгөлөлттэй бүртгэсэн нь олны таамаглаагүй гэнэтийн surprise боллоо. FITNESS PARTY нь фитнесээр хичээллэдэг залуучууд, тамирчдын хүсэл сонирхолд нийцүүлсэн тав тухтай орчин, дуучид, бүжгийн хамтлаг, илбийн үзүүлбэр, DJ, гэх мэт хөтөлбөрүүдээр тухайн арга хэмжээ дүүрэн байлаа. GOLDEN GYM fitness club уг арга хэмжээг тогтмол зохион байгуулж байхаар төлөвлөн ажиллаж байна.

Read More

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны нэрэмжит “Оюухай-2016” яруу найргийн наадамд “Болор цом”-ын дэд байрын шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүллээ. Наадам өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийн Дархан суманд болсон бөгөөд эхний шалгаруулалтад 20 найрагч шүлгэн хүлгээ сойсноос гадна “Сүмтэй будрын чулуу-2015” яруу найргийн наадамд эхний байрт шалгарсан Ц.Намуундарь, Б.Алтанхуяг, “Өд” сангийн урилгаар Г.Сувдаа, орон нутгаас төлөөлөл болж Б.Энхтөр, Р.Батжаргал, Б.Батмэнд (Говьсүмбэр), Л.Содномдорж (Дорноговь), Б.Энхжаргал, Д.Гансүрэн (Хэнтий), Д.Наранцэцэг, С.Шүрэнцэцэг (Бор-Өндөр), ӨМӨЗО-оос Б.Тогтомж, Д.Наранцогт нар урилгаар оролцсон юм.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 28. Буд гараг. Их морь одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр.

Read More

Дэлхийн нэрт дуучин Бибигуль Тулегеновойн нэрэмжит олон улсын дуурын дуучидын 8-р уралдаанд ЦДБЭЧуулгын гоцлол дуучин, Серж классик меценат сангийн дуучин, МУСТА ЧУЛУУНБААТАРЫН БАДРАЛ тэргүүн байр эзэллээ. Казахстан улсын Алмата хотод зохиогдсон уг тэмцээнд арав гаруй орны 60-н дуучин гурван шат өрсөлдсөний эцэст манай улсын дуучин ийнхүү тэргүүн байр эзэллээ.

Read More

“D.Vision Continental League” тэмцээн нь ОХУ-ын Москва хотод төвтөй “Премиум Спорт” компаниас Оросын 32 хот, Казакстаны 2 хотод явуулдаг цуврал тэмцээн юм. 2016 оны 6 сарын 11-ны өдөр ОХУ-ын Эрхүү хот үүсэн байгуулагдсаны 355 жилийн ойд зориулж хотын нэрэмжит round бүхий тэмцээнийг хотын төв талбай болох Кировын талбайд болж өнгөрсөн. Уг тэмцээнд ОХУ, Беларусь, Украины аваргуудтай Монгол улсын 3 залуу тамирчин өрсөлдсөн. Тэмцээнийг 20.000 гаруй үзэгч үзсэн асар том шоу арга хэмжээ болж өнгөрсөн юм.

Read More