Зохиогч: Урлаг
Наадамд оролцогчдын шүлгийг энэ сарын 19-нөөс хүлээн авч эхэллээ. Тус наадамд яруу найрагчид 3 шүлгээр оролцох бөгөөд материалыг МЗХ-ны байранд бичгээр болон файлаар хүлээн авах юм байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдах ажээ. “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам болно
Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонины 20 жилийн ойн хүрээнд “Өнөөдөр” сонинд ажиллаж байсан үе үеийн гэрэл зурагчид уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байна. Энэхүү үзэсгэлэнд 1996 оноос өнөөдрийг хүртэл “Өнөөдөр” сонинд ажиллаж байгаа 14 гэрэл зурагчин оролцож байгаагаараа сонирхол татам. “Бид ”Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид” үзэсгэлэнг Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоо Монголын Үндэсний түүхийн музейтэй хамтран гаргаж байгаа ба нээлт 2016.09.27-ны 12:00 цагт Үндэсний түүхийн музейд болно. Үзэсгэлэнд нийт 60 бүтээл дэлгэгдэх юм.
Монголд технологийн салбар үүсч хөгжөөд тийм ч их цаг хугацааг өнгөрүүлээгүй хэрнээ өнөөдөр бид энэ салбарын хөгжлөөр дэлхийн бусад орнуудтай хөл нийлүүлэн алхаж байна. Интернет кафед суурин компьютер дээр суугаад сошиал ертөнцөөр аялаж байх тухайн цаг үед хэн ч гар утаснаасаа бүгдийг удирддаг болох цаг ирнэ гэдгийг тэр бүр мэдрээгүй байсан биз. Гэтэл өнөөдөр Монгол залуучууд Монголын хамгийн том вэб сайтыг хийж түүнийгээ өргөжүүлсээр дэлхийн зах зээлд гаргах том зорилго тавин ажиллаж байна. Ингээд Монголын хамгийн олон вэб сайтыг хийсэн “Том Амжилт” ХХК-ийн захирал Ж.Шижиртэй ярилцаж, түүний амжилттай бизнесийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өрнүүллээ.
Монголын залуучуудын кросс фитыг дэмжих холбоо, Голден жим фитнесс клуб хамтран Монгол улсад анх удаа Кросс фит 2016 улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сүхбаатарын талбайд 2016 оны 10 дугаар сарын 8 ны өдөр зохион байгуулах гэж байна. Тухайн тэмцээнд оролцох тамирчдыг 2016 оны 9-р сарын 23 наас 10-р сарын 7-ний өдрийг хүртэл Тусгаар тогтнолын ордны Голден Жим фитнесс клубын төв оффист 412 тоот өрөөнд өдөр бүр 10 цагаас 20 цагийн хооронд бүртгэж тэмцээн болох өдрийг хүртэл үнэ төлбөргүй бэлтгэл хийх эрхийг олгож байна.
Аргын тооллын 9 сарын 27, Ангараг гараг. Билгийн тооллын 27, Үнэг одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих,хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-10 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Эмэгтэй хүнийг өмөөрхүй
Бурханы унагасан шорвог нулимасны амт нь болж ирсэн
Будант хүйтэн хорвоог чимэх гэж нарнаас тасарч цацарсан
Хорвоо дэлхийн зүрхэн дэх мөнхийн мөсийг хайлуулагч
Ховорхон заяанд ирсэн эмэгтэй хүнийг хайрлаж чаддаггүй хүнд би дургүй
Солонгос улсад М.Нандин-Эрдэнэ “Холимог тулаан”-д Ялалт байгуулалаа
Эх сурвалж http://www.info.mn