Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар мэдээлэл хийлээ.
Зохиогч: Урлаг
“Warner Bros” компани “Matrix-4” киног бүтээхээр болсноо албан ёсоор зарласан бөгөөд нээлтийн урьдчилсан товыг 2021 оны тавдугаар сарын 21-нд зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, анх 1999 онд дэлгэцнээ гарч гурван анги үзэгчдэд хүрсэн “Matrix” киноны шинэ ангийг Лана Вачовски найруулж, Киану Ривз дахин Неогийн дүрд тоглохоор болсон билээ. Тэгвэл тус бүтээлийн зураг авалт ирэх сараас Берлин хотод үргэлжлэхээр болсон талаар жүжигчид мэдээллээ.
Монгол орны өнцөг булан бүрт соёлын үрийг тарьж, үндэсний өв соёлоо өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хөгжлийг түүчээлэх мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэдэг цор ганцхан сургууль бол СУИС. “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан улс орны хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед элсэгчдээс мэргэжлийн ур чадварын шалгалт авдаг тус сургууль элсэлтээ хэрхэн зохион байгуулах талаар СУИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга М.Амартүвшинтэй ярилцлаа.
“The HU” хамтлаг Улсын онцгой комисст хандив өргөх “ГЭРЭГ” тоглолтоо өчигдөр хийлээ. Тоглолтын үеэр 53 сая төгрөг цугларсан ба хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлах юм. Хандивын тоглолт White Rock Center-т болсон бөгөөд тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэж, ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллалаа.
Өмнөд Солонгосын к-поп хөгжмийн урсгалын өнөө цагийн томоохон төлөөлөл болох Blackpink хамтлагийн шинэ дуу нээлтээ хийсэн даруйдаа есөн рекорд эвдээд байна. Тэдний шинээр гаргасан “How You Like That” дуу одоогийн байдлаар:
“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын үндэсний ялагчаар авьяаслаг оролцогч Х.Ядам тодорсон билээ. Тэрбээр зургадугаар сарын 14-нд зохион байгуулсан финалын шатанд шилдэг оролцогч Б.Оюутай тунан үлдэж, нийт санал хураалтын 58 хувийг авч, ялагч болсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Үндэсний урлагийн их театр барих талбайн газар чөлөөлөлтийн ажлын явцыг шалгаж, холбогдох албаны хүмүүст зарим үүрэг чиглэлийг өглөө.
Хувцас загварын урлаг эрчимтжэй хөгжиж буй энэ цаг үе бидэнд олон шинэ содон боломжnaг нээж байна. Та уран зураг өмсөөд явж байна гэж төсөөлж байсан уу. Тэгвэл “Мирай дизайн”-ы хамт олон “Абтсракт урлаг хувцас загварт” үзэсгэлэн худалдаагаараа урлагийг хэрэглээ болгож чадсан шинэ бүтээлүүдээ танилцуулж байна.
Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд “Даншиг наадам-Хүрээ цам 2020” шашин, соёлын наадмын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ жил коронавирусийн цар тахал дэлхий даяар дэгдсэнтэй холбоотойгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй хойшлуулж байгаа билээ.