Швейцарийн Локарно хотноо 2020 оны наймдугаар сарын 5-нд 73 дахь удаагийн “Локарно” олон улсын кино наадам эхэлж, амжилттай үргэлжилж байна. Тус наадмын нээлтэд Монгол Улсаас Швейцарь Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн урилгаар оролцож, “Локарно” кино наадмын ерөнхийлөгч Марко Солари болон “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн захирал Софи Бурдон нартай уулзжээ. Тэд “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Монголын уран бүтээлчдэд зориулсан кино зохиол бичих сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх, мөн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн хүрээнд Монголын залуу кино уран бүтээлчдэд дэлхийн киноны зах зээлд гарахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төсөлд хамруулах асуудлыг ярилцаж тохирсон байна.
Зохиогч: Урлаг
“The Hu” хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог дэлхийн шилдэг рок продюсеруудыг тэргүүлжээ. Тэрбээр дэлхийн алдартай хөгжмийн “Billboard” жагсаалтад хоёрдугаарт бичигдэж, дэлхийн шилдэг хамтлаг, дуучдын продюсеруудыг ардаа орхиод байна.
Соёлын сайд С.Чулуун Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа хорооллын урд, Үндэсний Архивын Ерөнхий газрын баруун талд баригдсан тус яамны харъяа Соёлын өвийн үндэсний төвийн барилга ашиглалтад ороход тулгарч буй асуудалтай танилцаж, мэдээлэл авлаа. Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийг хамгаалан, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, хойч үедээ өвлөн уламжлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах төвийн барилгын ажил 2014 онд эхэлсэн бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
“Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил таван давхраас унасан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч энэ сарын 27-ны өдөр нас баржээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг хэсэг залуус бүлэглэн зодож улмаар таван давхраас шидсэн гэж мэдээлж байгаа юм.
Коронавирусийн цар тахлаас болж дэлхийн улс орнуудын кинотеатрууд үүдээ барьж, энэ онд нээлтээ хийх олон кино хохирол амсч байна. Тухайлбал, Диснейн шинэ бүтээл “Мулан” кино дэлгэцнээ нээлт хийхгүй бололтой.
2011 оны долоодугаар сарын 23-нд Лондон хотноо өвөрмөц, содон дуучин Эми Уайнхаус насан эцэс болсон билээ. Эмми хөгшрөхөөсөө өмнө үхнэ гэж олон удаа хэлдэг байсан. Үнэхээр тэр 27 настайдаа нас барж, “Клуб 27”-гийн гишүүн болсон билээ. (Жим Моррисон, Курт Кобейн гэх мэт).
