Зохиогч: Урлаг

Хилийн чанадад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа графит уран бүтээлчдийн нэг бол яах аргагүй Хиско буюу Х.Хоснаран билээ. Эх орноо, эзэмшсэн мэргэжлээ дэлхийд таниулж яваа Монгол зураачийн нэрээр нэрлэсэн хотхон Австралийн Виктория мужийн зүүн өмнөд хэсэгт орших Яаррам тосгонд алдаршиж эхэлсэн талаар тус улсын хэвлэл онцолж буй.

Read More

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Хотын соёл” аяны хүрээнд онлайн контентын уралдаан зарласан талаар өчигдөр нийслэлийн Соёл, урлагийн газраас цахимаар мэдээлэл хүргэлээ. Иргэд олон нийтэд хотын соёлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлагыг нэмэгдүүлэх, оролцоог нь дэмжих зорилгоор нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Жи энтертаймэнт” ХХК-тай хамтран “Хотын соёл” онлайн контент фестивалийг зохион байгуулж байна.

Read More

Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх 06 дугаар сарын 06-нд онлайн тоглолтоо хийх болсноо өнөөдөр хамтлагийнхаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарлалаа.

Read More

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзодын нэрэмжит “Тогоруутай нуурын айзам” анхны номын уралдаан зарлагджээ. Уг уралдаанд 18-25 насны залуус бүтээлээ явуулах боломжтой. Мөн уралдаан яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг, кино, уран зохиолын судлал шүүмж гэсэн төрлүүдэд бүтээл хүлээж авах бөгөөд өмнө нь ямар нэгэн байдлаар хэвлэгдэж байгаагүй бүтээл хүлээн авах аж. Бүтээлийг зургадугаар сарын 15 хүртэл хүлээж авахаар болжээ.

Read More

Хөл хорионы дэглэм, бие биеэсээ зай барих дүрэм хэрэгжиж, кинотеатр зэрэг үзвэр, үйлчилгээний газрууд хаагдаж, хүмүүс гэртээ уйдахын хэрээр австраличууд 1960-аад оны машин дотроосоо үздэг кинотеатрыг эргэн санах болжээ.

Read More

Америкийн кино урлаг болон шинжлэх ухааны академиас кино урлагийн шилдгийг шалгаруулдаг Оскар шагналын журмыг өөрчилснөө өнөөдөр /2020.04.29/ зарлажээ. Коронавирусийн халдварт өвчний цар тахлаас шалтгаалан АНУ төдийгүй олон улсад олон мянган кинотеатр хаалгаа барьсантай холбогдуулан Оскар шалгаруулах журамд өөрчлөлт оруулсан аж. Зөвхөн 2021 оны Оскарын шагналд хэрэгжих журмын дагуу нэр дэвшигч бүтээлүүд заавал кинотеатрт цацагдсан байх албагүй буюу онлайн платформоор нээлтээ хийсэн байхыг зөвшөөрчээ. Уг нь Оскар шагналд өрсөлдөх бүтээлүүд Лос-Анжелес хотын кинотеатруудад багадаа долоо хоногийн хугацаанд үзэгчдэд хүрсэн байх шалгууртай.

Read More

Орчин цагийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг гаргаж байгаа Фантастик продакшний залуус шинэ төсөл буюу дараагийн уран бүтээлээрээ үзэгч олноо бэлэг барихад бэлэн болжээ.

Read More

Тиймээ, ялангуяа хүүхдүүд өрсөлдөн тоглох үедээ тархи нь илүү ажиллаж байдаг бөгөөд энэ үед цээжлэх санах ажиллагаа илүү идэвхитэй байдаг байна. Та бид урьд нь англи үг цээжлэх гэж цаасан дээр баахан үг бичээд энд тэнд наагаад явдаг арга нь маш хүнд бөгөөд бүтэлгүй арга байжээ.

Read More