Зохиогч: Урлаг

Кино уран бүтээлч, сонирхогчдын авъяас чадвар, ур ухааныг 48 цагийн дотор гаргадаг богино хэмжээний шилдэг кино хийж шалгаруулах “48 цаг” кино наадам 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Бүртгэл явагдаж байгаа бөгөөд 9 дүгээр сарын 29-ныг хүртэл үргэлжлэх юм байна. “48 цаг-Монгол 2016” наадмын шилдгээр шалгарсан бүтээл 2017 оны гуравдугаар сард АНУ-ын Сийтл хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож дэлхийн 150 орны киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх боломжтой болно.

Read More

Манай улсад жилдээ 180 мянга орчим оюутан 100 гаруй их, дээд сургууль, коллежид элсэн суралцдаг бөгөөд ЭМЯ-ны сайдын 2013 оны 309 тоот тушаалын дагуу жил бүрийн Есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэх болсон. Үүнтэй холбогдуулан Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлагийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 2016 оны 9-р сарын 20-нд буюу өнөөдөр 16:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд “ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН” өдөрлөг зохион явуулахаар төлөвлөжээ.

Read More

Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” хөгжмийн шинэ эрэл хайгуул, хамтын бүтээлийн нүүдлийн урланг Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт зохион байгууллаа. 2016 онд нүүдлийн урлан хөтөлбөрийг “Салхийг мэдэр” сэдвийн дор орчин үеийн хөгжмийн урлагийн чиглэлээр зохион байгуулж, Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг бий болгож байна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 19. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Read More

Монгол Улсад циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойг өнөө жил тэмдэглэн өнгөрүүлэх нь. Хэдийгээр 1955 оноос тус урлагийн хөгжлийг эхэлсэн гэж үздэг ч манай улсад хамгийн анх 1941 оны долоодугаар сарын 9-нд циркийн тоглолт болж байжээ. Энэ тоглолт нь тухайн үед Яармагийн задгай талбайд олны хүртээл болж байсан аж.

Read More