Исландын тухай энэхүү сүүлийн үеийн мэдээ үнэний ортой гэнэ. Тус улсын эрчүүд хангалтгүйн улмаас исланд эмэгтэйтэй гэр бүл болсон гадаадын цагаач эрчүүдэд сард 5000 долларын урамшуулал өгөх талаар зар тавигдсан аж.
Зохиогч: Урлаг
Та өглөө босоод ажилдаа явахын өмнө юм идэлгүйгээр хар кофе уудаг уу? Хэрэв тийм бол та дараах мэдээллийг уншаарай. Кофе гэдэг нь Америк болоод барууны оронд өргөн хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүн юм. Сүүлийн жилүүдэд манай улсад өглөөний цайнд кофе хэрэглэх нь ихэссэн. Хоосон ходоодтой буюу өглөө өлөн байх үед кофе уух нь танд цадсан мэдрэмж төрүүлэхээс гадна нойр сэргээх маш сайхан арга болдог.
Гэхдээ ходоодыг ихээр гэмтээхээс гадна таныг буруу хоолны дэглэмд оруулж таргалуултыг түргэсгэнэ.
Маш олон хүн кофе хоол идэх дуршлыг маш хүчтэй дарагч гэдгийг мэддэг. Хүмүүс бодохдоо өглөөний цайг ууж эхлэхээс өмнө кофе уусан нь илүү гэж үздэг энэ нь маш буруу ойлголт юм. Өглөөний цай өдрийн турш идэх хоолны хамгийн чухал. Хэрвээ та кофе уух дуртай бол заавал өглөөний цайг идсэний дараа ууж байгаарай.
АНУ-ын Элчин Сайдын Яам санаачлан Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Америкийн кино өдөрлөг 2016” –ийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн гол зорилго нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх мөн Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерийг урин кино уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулж, тэдний чадавхийг дээшлүүлэхэд оршино.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан“Алдар гавъяаны замнал” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдэж байна. Юмжаагийн Цэдэнбалд холбогдох 700 гаруй эд өлөг 1990 оны 9 дүгээр сард Улсын Прокурорын Ерөнхий газраас Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт шилжин ирж хадгалагдсанаас энэхүү Үзэсгэлэнд 150 гаруйг нь түүвэрлэн хүргэх ажээ. Мөн тус үзэсгэлэнд Монгол банкны Зах зээлийн газрын Эрдэнэсийн санд хадгалагдаж буй Ю.Цэдэнбалын БНМАУ-ын Улсын Баатарын “Алтан таван хошуу”, Хөдөлмөрийн Баатарын “Алтан соёмбо”, Маршал сэлэм зэрэг эд өлгийг анх удаа олонд дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм байна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 18. Сумъяа гараг. Шийдэм одтой, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр.
Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад бороо хур багатай өдөртөө дулаарна
2016 оны 9-р сарын 18-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 14 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.
Бүгдээрээ Ааяа шиг байцгаая. МУГЖ Ш.Алтанцэцэг ингэтлээ турчихсан чинь хүмүүс танихгүй зөрөх шахаж байна гэнэ шүү. Саяхан авьяаслаг жүжигчин маань “Одод болох хүслэн” кинонд тун өвөрмөц дүр бүтээсэн. Урлагийн хүн уран бүтээлийнхээ характерыг гаргахын тулд ингэж турж болох бол эсрэгээрээ хөвсгөр байж ч болох юм.