Зохиогч: Урлаг

Бразилийн Рио де Жанейро хотноо зохион байгуулагдсан 31 дэх удаагийн зуны олимп өндөрлөж, 200 гаруй улс орны шилдэг тамирчид нутаг буцсан.

Тэгвэл Хойд Солонгосын тамирчдын хувьд нутагтаа буцаж ирээд л хүндхэн сонголттой тулгарчээ. Тус улсын залуу удирдагч Ким Жон Ун тамирчдаа Риод сойх үедээ л хамгийн багадаа 17 медаль авчрах ёстой хэмээн сүрдүүлсэн байна. Гэвч эх орноосоо Рио руу мордсон 31 тамирчин хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл гээд нийтдээ долоон медальтайгаар нутагтаа ирсэн аж. Улмаар тэд удирдагчийнхаа захисан медалийн тоог гүйцээж чадаагүй тул эдүгээ нүүрсний уурхайд ажиллаж магадгүй болжээ. Ямартай ч, Ким Жон Уны тамирчнаа ийнхүү шийтгэх болсон нь Өмнөд Солонгосын тамирчид 21 медальтай эх орондоо ирсэнтэй холбоотой байх гэнэ.

Read More

Бразилийн Рио де Жанейро хотноо болсон зуны олимпийн XXXI наадамд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагналын Батламж гардуулах ёслол Төрийн ордонд боллоо.

Read More

Америкийн алдарт дуучин Крис Брауныг галт зэвсэг хэрэглэн эмэгтэй хүнийг айлган сүрдүүлсэн хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Крис Браун надад буу тулган сүрдүүлсэн гэж нэгэн эмэгтэй цагдаад мэдүүлэг өгсөн аж.

Тодруулбал, Америкийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагч Бэйли Каррен “найзынх нь үнэт эдлэлд хүрсэн гэх шалтгаанаар Браун надад буу тулгасан” гэжээ.

Read More

Киноны дундуур Live хийж нийтэд цацжээ Эрэлттэй байгаа “Би дурламаар байна” уран сайхны киног үзэж чадахгүй залууст “Live” бичлэг хийж байгаад баригдсан талаар Мааз хамтлагийн залуус ярилаа. Тэдний хэлж буйгаар энэ нь киноны үзэгчид их байгаатай холбоотой аж. Энэхүү киног үзсэнээр олон залуус Тренд болно гэж хамтлагийн залуус хэлсэн юм. Мөн царай муутай хүмүүс Тренд болох сургаар залуусын дунд өөртөө итгэл дүүрэн хотын гудамжаар алхаж байгаа тиймээс үзэгчид энэ киног ирж үзэхийг уриалж байлаа.

Read More

Итгэл сэтгэл засна. Урам зориг өгдөг. Эрч хүч өгдөг. Тийм учраас. Чи өөрөө өөртөө итгэ. Хүмүүст итгэ. Өөрөөр хэлбэл. Бусдад урам өг. Уханн өг. Сэтгэл өг. Зөв үг хэл. Зөөлөн хар. Хүн сэтгэлтэй бай. Тэгвэл тэд буруу юм хийж үл зүрхлэнэ. Шудрага үнэнч байж чадна. Төөрөгдөлөөс магад ангижрана. Тийм учраас чи итгэ. Тэгэж итгэ.

Read More

Утга зохиолын хамтарсан семинарыг МЗЭ-ийн дэргэдэх “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, БНСУ-ын Дорно дахины утга зохиолын академи хамтран зохион байгуулжээ.

Семинарт “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, Д.Ган-Очир, Л.Батцэнгэл, Л.Ганзул, Г.Сонинбаяр, Г.Сүхзориг, Б.Чулуунцэцэг, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Болдхуяг, яруу найрагч Б.Хүрэлтогоо, Б.Занданхүү, Ө.Батзориг, БНСУ-ын Дорно дахины утга зохиолын академийн тэргүүн им Ханъчан, БНСУ-ын Пэгжэ соёл урлагийн их сургуулийн багш Ким Донсү, Чөнбүг аймгийн яруу найрагчдын холбооны дарга Ким Ён зэрэг 20 гаруй хүн оролцож Монгол, Солонгосын утга зохиолын байгууллагуудын хамтын ажиллагаа, хоёр орны утга зохиолыг харилцан орчуулах, соёл, боловсрол, урлагийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцон илтгэлүүд тавьж хэлэлцжээ.

Read More

Уран бүтээлч Мөнхжаргалын Болортуяагийн хоёр дахь бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Блью Мүүн Арт галерейд өчигдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд нийт 20 гаруй тосон болон усан будгийн бүтээлүүд болон судалбар тавигдах юм.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 31. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 29. Буд гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр.

Read More