“Рио-2016” олимпийн боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д Азийн наадам, Азийн АШТ-ий аварга Доржнямбуугийн Отгондалай хүрэл хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ.
Зохиогч: Урлаг
Энэ сараас эхлэн Бархасбадь гараг Хонины ордны хайр дурлалын харилцааг ивээснээр олон таатай мэдээг дуулах нь ээ. 2017 оны арван сар хүртэл ирээдүйн ханиа олох, хостой нь шинэ гишүүн нэмэх гэх мэтээр сайхан учрал, гэнэтийн бэлгүүд урсаж ирсээр байна. Хосуудын харилцаа улам гүнзгийрч яг л цэцэг шиг дэлгэрэх бол онцгой нэгнээ хайж байгаа ганц бие Хонины ордныхон хайр дурлалаа олох бололтой. Галзуу дурлал, сүйн бөгж, гэрлэх санал гэх мэт Хонины ордны бүхий л хосуудад нийтлэг гайхалтай зүйлс тохиолдохыг од эрхэс зөгнөж байна.
Ардын жүжигчин Б.Жаргалсайханы гарын шавь нарын нэг бол дуучин Н.Ундрал юм. Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд багагүй хугацаа өнгөрч байгаа тэрээр соло уран бүтээл хийх болсноос хойш хэд хэдэн дуугаа олны хүртээл болгоод амжжээ.
2016-2017 оны хичэээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр эхэлж байна. Энэ өдөр алдрай жаахан үрс аав ээжийхээ гараас хөтлөөд эрдмийн их өргөө сургуулийн босгоо алхан орж байна.
Есдүгээр сарын 1-нийг олон улсад эрдмийн өдөр хэмээн тэмдэглэдэг боловч Дэлхийн бүх улс оронд хичээлийн шинэ жил энэ өдөр эхэлдэггүй. Тиймээс дэлхийн улс орнууд эрдмийн баярыг хэзээ хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан “100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөгийг ирэх сарын 4-нд зохион байгуулах гэж байна. МЗЭ, “Залуу зохиолчдын нэгдэл” болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хязгааргүй дуулал” ТББ хамтран хоёр жилд нэг удаа “100 яруу найрагч” төслийг санаачлан хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд анхлан 2013 онд “100 яруу найрагч-100 хайрын шүлэг” өдөрлөг зохион байгуулж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа “Миний төрсөн нутаг монголын сайхан орон” уриан дор зохион байгуулах юм.
Хүний сэтгэл зүрхэнд орших гайхамшигт хайрын түүхүүдийг кино урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэн, сэтгэл хөдөлгөм гэгээн сайхан бүхнийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Хайрын түүх” богино хэмжээний кино төслийн уралдаан зарлагдлаа. “Хайрын түүх” сэдвээр та зохиолоо бичиж ирүүлэх бөгөөд 2016.08.28 – 2016.09.15 өдрийг хүртэл [email protected] [email protected] цахим хаягаар хүлээн авах юм байна. Харин эцсийн шалгаруулалтын дүн 2016.09.18-ны өдөр гарна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 01. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын Билгийн тооллын битүүн. Бархасвадь гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр.
2016 оны 09 дүгээр сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, нутгийн баруун хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
