ОХУ-ын Москва хотноо наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 4-ний өдрүүдэд “Спасская башня” олон улсын цэргийн хөгжмийн наадам болно. Тус наадамд манай улсаас ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 90 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна.
Зохиогч: Урлаг
Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 27. Сумъяа гараг. Найралт эх одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин хонь өдөр.
Тариаланчид, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ:
Эгдүүтэй бяцхан үрс /Фото/
Таны амьдралд өөрчлөлт хэрэгтэй цаг мөч магадгүй яг одоо. Амьдралыг сэтгэл хангалуун бус өнгөрүүлэхэд хэтэрхий богинохон. Тиймээс яг одооноос өөрчлөх үү? Эсвэл дараа юу?
Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр цэцэрлэг 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангаж, бяцхан шавь нараа хүлээн авахад бэлэн болжээ. Тус цэцэрлэгийн гадна талбайг Сүхбаатар дүүрэг өөрийн хөрөнгөөр тохижуулж өгсөн байна.
Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 95 жилийн ойгоор Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Шилдэг залуу удирдагч” шагнал хүртлээ. Тэрбээр “Монголынхоо залууст баярын мэнд хүргэе. Улс орноо хайрлаж, хөгжүүлэх эрхэм үүргийг нэр төртэй биелүүлэх нь бидний туйлын зорилго шүү, залуучууд аа” хэмээжээ. Мөн энэхүү баярыг тохиолдуулан МЗХны үе үеийн төлөөлөгч оролцсон “Мөнхийн залуу нас-95” галт тэрэгний аяллыг Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгийн чиглэлд зохион байгуулах аж.
