Монгол түмний оюун санаа, ухаан бодлоос ундран оргилж, мянга мянган жилийн турш өвлөгдөн ирсэн аугаа их өв соёлыг 7 ай савын хүрээнд цогцлоон байгуулах, өнөө цагийн Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийнхээ соёл, байгаль, түүхийн онцлог агуулгыг нэгэн дор цогцлоон бүтээж хүүхэд, залуус, нийслэлийн иргэд төдийгүй монголын нийт ард түмэн, гадаад, дотоодын жуулчдад дэлгэн үзүүлж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээх зорилготой “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн хуралд эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Зохиогч: Урлаг
16-хан насандаа “Гала” хамтлагийг байгуулж өсвөр насны охид, хөвгүүдийн шүтээн болж байсан Ану буюу Ч.Уранхолбоо өнөөдөр 5 бяцхан охины ээж төдийгүй Нийслийн гэр бүл, залуучуудын газрын анхны элч, “Tara Vision” агентлагийн үүсгэн байгуулагч гэхчлэн олон цол гуншинтай болжээ.
Фантастик продакшний уран бүтээлч залуус хөл хорионы энэ үед үзэгч олныг хөгжөөн стресс бус инээд хөөр бэлэглэх “ЗУРА” буюу “Дайчин” хэмээх нэртэй цэнгээнт хөгжилтэй нэвтрүүлэгт бэлтгэн эхний дугаараа хүргэжээ.
“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг Э.Дашнямын үзүүлбэрийг “Best of The Voice” Youtube суваг тухайн долоо хоногийн шилдэг үзүүлбэрүүдийн нэгээр нэрлэжээ. Шүүгч Укагийн багийн оролцогч Э.Дашням “The Voice of Mongolia” шоуны “The Knock Out” шатанд “Нэр үгүй салхи” болон “Гавалмаа” дууг өөрийн хэв маягт оруулж, хоршуулан дуулсан юм.
Хилийн чанадад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа графит уран бүтээлчдийн нэг бол яах аргагүй Хиско буюу Х.Хоснаран билээ. Эх орноо, эзэмшсэн мэргэжлээ дэлхийд таниулж яваа Монгол зураачийн нэрээр нэрлэсэн хотхон Австралийн Виктория мужийн зүүн өмнөд хэсэгт орших Яаррам тосгонд алдаршиж эхэлсэн талаар тус улсын хэвлэл онцолж буй.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Хотын соёл” аяны хүрээнд онлайн контентын уралдаан зарласан талаар өчигдөр нийслэлийн Соёл, урлагийн газраас цахимаар мэдээлэл хүргэлээ. Иргэд олон нийтэд хотын соёлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлагыг нэмэгдүүлэх, оролцоог нь дэмжих зорилгоор нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Жи энтертаймэнт” ХХК-тай хамтран “Хотын соёл” онлайн контент фестивалийг зохион байгуулж байна.
Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх 06 дугаар сарын 06-нд онлайн тоглолтоо хийх болсноо өнөөдөр хамтлагийнхаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарлалаа.
Тун удахгүй дэлгэцнээ гарахаар зэхэж буй Фантастик Продакшний шинэ бүтээл “ZURA” уран сайхны киноны талаар үзэгч болгоны анзаараад байдаггүй зүйлийг энэ удаад танилцуулж байна.
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзодын нэрэмжит “Тогоруутай нуурын айзам” анхны номын уралдаан зарлагджээ. Уг уралдаанд 18-25 насны залуус бүтээлээ явуулах боломжтой. Мөн уралдаан яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг, кино, уран зохиолын судлал шүүмж гэсэн төрлүүдэд бүтээл хүлээж авах бөгөөд өмнө нь ямар нэгэн байдлаар хэвлэгдэж байгаагүй бүтээл хүлээн авах аж. Бүтээлийг зургадугаар сарын 15 хүртэл хүлээж авахаар болжээ.
