Хөл хорионы дэглэм, бие биеэсээ зай барих дүрэм хэрэгжиж, кинотеатр зэрэг үзвэр, үйлчилгээний газрууд хаагдаж, хүмүүс гэртээ уйдахын хэрээр австраличууд 1960-аад оны машин дотроосоо үздэг кинотеатрыг эргэн санах болжээ.
Зохиогч: Урлаг
Америкийн кино урлаг болон шинжлэх ухааны академиас кино урлагийн шилдгийг шалгаруулдаг Оскар шагналын журмыг өөрчилснөө өнөөдөр /2020.04.29/ зарлажээ. Коронавирусийн халдварт өвчний цар тахлаас шалтгаалан АНУ төдийгүй олон улсад олон мянган кинотеатр хаалгаа барьсантай холбогдуулан Оскар шалгаруулах журамд өөрчлөлт оруулсан аж. Зөвхөн 2021 оны Оскарын шагналд хэрэгжих журмын дагуу нэр дэвшигч бүтээлүүд заавал кинотеатрт цацагдсан байх албагүй буюу онлайн платформоор нээлтээ хийсэн байхыг зөвшөөрчээ. Уг нь Оскар шагналд өрсөлдөх бүтээлүүд Лос-Анжелес хотын кинотеатруудад багадаа долоо хоногийн хугацаанд үзэгчдэд хүрсэн байх шалгууртай.
Орчин цагийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг гаргаж байгаа Фантастик продакшний залуус шинэ төсөл буюу дараагийн уран бүтээлээрээ үзэгч олноо бэлэг барихад бэлэн болжээ.
Тиймээ, ялангуяа хүүхдүүд өрсөлдөн тоглох үедээ тархи нь илүү ажиллаж байдаг бөгөөд энэ үед цээжлэх санах ажиллагаа илүү идэвхитэй байдаг байна. Та бид урьд нь англи үг цээжлэх гэж цаасан дээр баахан үг бичээд энд тэнд наагаад явдаг арга нь маш хүнд бөгөөд бүтэлгүй арга байжээ.
Өнгөрсөн оны 9 сард “Фантастик” продакшний үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож, энэ баярт үйл явдалдаа зориулан Скайтел компанитай хамтран “37-р Точка” олон ангит уран сайхны кино гаргасан билээ.
“The Voice of Mongolia” шоуны шүүгч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд үнэнч фенүүддээ зориулан цоо шинэхэн пянзаар бэлэг барихаар болжээ. Тэрбээр хоёр цомгийнхоо хит дуунуудаараа “The best of BOLD” нэртэй пянз гаргаж, тун удахгүй үнэнч сонсогчдынх нь гарт очиход бэлэн болсноо дуулгалаа.
Дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчид хамтран найман цагийн турш цахим тоглолт хийсэн билээ. Тус тоглолтын үеэр нийт 127.9 сая ам.долларын хандив цуглаж, ДЭМБ-д хүрсэн байна.
Дэлхий нийтийг цочроогоод буй шинэ төрлийн “Ковид – 19” вирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах, түгээн сурталчлах, өвчний эсрэг тэмцэж буй албан хаагчдад сэтгэлийн дэмжлэг үзүүлэх.
НҮБ-ын БСШУ-ны байгууллага буюу ЮНЕСКО-оос анх 1995 онд жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн ном болон зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр зарласан. Үүнээс хойш дэлхийн 100 гаруй орон энэ өдрийг ном уншихыг сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.
Монгол Улсын Консерваториос санаачлан зохион байгуулж буй “World Music” онлайн фестиваль амжилттай үргэлжилж байна. Монгол улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны дэмжлэгтэйгээр Хүн төрөлхтний өмнө тулгарч буй цар тахлын аюулыг эрүүл энх, эв нэгдэлтэй даван туулахад хөгжмийн урлагийн шилдэг бүтээлүүдээр хүмүүний итгэл сэтгэлийг хөглөж, Монголын төдийгүй Олон улсын нэрт уран бүтээлчидтэй цахим ертөнцөд дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор “WORLD MUSIC” онлайн фестивалийг 2020 оны 04 сарын 01-нээс 06 сарын 01 хүртэл зохион байгуулж байна.
