Зохиогч: Урлаг

Орчин цагийн боловсролын түүхэнд анх удаа ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид “Монгол ёс, хүмүүжил“ хичээлийг судалж эхэллээ. Энэ хичээлийн зорилго нь сурагчдыг зөв хүмүүжил төлөвшилтэй, ёс суртахуунтай монгол хүн болгож төлөвшүүлэхэд оршино. Орчин үед олон улсад боловсрол бол хүүхдийн зөв хүмүүжил төлөвшил мөн гэж үзэж байна.

Read More

Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн батламжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт гардууллаа.

Read More

Монгол үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх, тэтгэн дэмжих ажлыг төрийн бодлогоос гадна үндэсний соёлыг хайрлан хамгаалах, түүнд хүндэтгэлтэй хандах, хүүхэд залууст өвлүүлэх нь иргэн бүхэнд хамаатай асуудал билээ.

Read More

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Хүй долоон худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Хүй долоо худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ыг өв соёлын цогцолбор, олон улсын спорт цогцолбор болгохоор тусгасан байдаг.

Read More