“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах гэр бүл, найз нөхдийнхөө хамт коронавирусын халдвар, тархалтаас сэргийлэх ажилд 24 цагийн турш тасралтгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хамгаалах хэрэгсэл, хувцас хэрэглэл авахад зориулж хувиасаа 30 сая төгрөг хандивлахаа мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр 11.00 цагаас болох ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын дараа эрүүл мэндийн салбарт зориулж байгаа сэтгэлийн хандив, мөнгөн тусламж, маск зэргийг яамны удирдлагуудад гардуулж өгөх юм байна.
Зохиогч: Урлаг
Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй Нийслэл хотын иргэд “Хотын соёл”-ын тодорхойлолтуудын талаарх мэдлэг мэдээлэл, ойлголт хангалтгүй байгаа нь сүүлийн жилүүдэд судалгааны байгууллагуудын хийсэн судалгаануудаар тодорхойлогджээ.
Дэлхий даяар тархаад буй коронавирус БНСУ-д эрчимтэй тархаад байгаа билээ. Өнөөдөр өглөөний 09.00 цагийн байдлаар 334 хүн нэмж халдвар авсан болох нь тогтоогдож БНСУ-ын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо нийтдээ 1595 болоод байна. Тус улсад амны хаалтын хомсдол бий болоод буй. Үүнээс үүдэн амны хаалт үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд экспортоо зогсоож, зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах шийдвэр гаргаад байгаа бөгөөд тус улсын урлаг, соёлын одод иргэддээ зориулан хандив өргөж эхлээд байна.
“The Hu” хамтлагийн залуус хэдхэн хоногийн өмнө /2020.02.18/ эх орондоо амрахаар ирсэн талаар мэдээлсэн. Тэгвэл тэд өнөөдөр бас нэгэн ээлжит аялалдаа гарахаар эх орноосоо мордлоо. Энэ удаа Малайз, Индонез, Япон, Австрали, Шинэ Зеланд, Аргентин, Бразиль, Чили улсуудад хөгжмийн наадмуудад оролцож, бие даасан тоглолт хийхээр төлөвлөжээ. Мөн АНУ-ын 30 гаруй хотод дахин болон шинээр тоглолтоо хийх юм байна.
Дорноговь аймгийн Сайншанд хотод 3D кино театр ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус кино театрт кофе шоп, автомат тоглоом, үйлчилгээний заал бүхий 98 хүний суудалтай аж. Үүдэнд нь Аймгийн Цагдаагийн газрын хамт олон хаягдал машин, мотоцикл, ахуйн хаягдлаар Трансформерсын дүрийг бүтээн байрлуулжээ.
Улаанбаатар Хотын Музейг засах “УБ музей төсөл”-ийн хүрээнд засварын ажил эхлээд байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор ирэх сарын 2-ны өдөр дуусна. Гэвч музейн том танхимын засварын зардлын нийт төсвийг бүрдүүлэхэд 4,753,838 төгрөг дутаж байгаа тул Улаанбаатар хотынхоо түүх, соёлын өвийг хадгалж үлдэх ажилд оролцон хандивын аянд нэгдэхийг иргэдээс хүслээ.
Монгол Улсын Засгийн газраас “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталж, хоёр дахь жилдээ шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулан урамшууллаа. Энэ жил 21 аймаг, нийслэлээс нийт 21 өвлөн уламжлагч нэр дэвшсэнээс туульч А.Балдандорж шалгарч, өвлийн адаг сарын шинийн 25-ны билигт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүндэт өргөмжлөл, 30,0 сая төгрөгийн шагналыг гардлаа.
1990-ээд оны сүүлчээр төрсөн, алдартай хүмүүсийн хүүхдүүд өсөж том болжээ. Мөн тэд юу хийдгийг харцгаая.