Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлд нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг бүх шатны урлагийн байгууллагуудыг уриалан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 03 дугаар сарын 09-ны өдөр хандивын аянд нэгдлээ. Тус театрын уран бүтээлчид гурван өдрийн цалин болох 23.942.615 төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм.
Зохиогч: Урлаг
“Фантастик” продакшны бүтээл “37-р точка” телевизийн олон ангит уран сайхны киноны хоёрдугаар бүлгийн ес дэх анги NTV телевизээр өнгөрсөн бямба гарагт үзэгчдэд хүрсэн. Яарсан үзэгчид төгсгөлийн 10 дугаар ангийг урьдчилж SkyGo IPTV-гээр үзээд, цахим орчинд болон киноны уран бүтээлчдийг шүүмжлэн сэтгэгдлээ илэрхийлж байна. Кино эмгэнэлтэйгээр төгссөн нь үзэгчдийн урмыг хугалж буй ажээ.
Энд гарах бүсгүйчүүд бүгд хоорондоо адилхан. Тэд бүгд үзэсгэлэн гоо, бүгд Анжелина Жолитой ижилхэн. Хэн нь илүү адилхан гэдгийг уншигч та шийднэ үү.
“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж “Буцааж нэхэхгүй хайр” онлайн тоглолт зохион байгууллаа.
Монголын шинэ үеийн уран бүтээлчдийн төлөөлөл болсон залуу репперүүд хамтран “Надад хамаагүй” хэмээх цоо шинэхэн уран бүтээлээ өчигдөр /2020.03.09/ цацжээ.Тодруулбал, реппер Roockie , 168 , Pacrap, Don dior , Wolfizm, Loce нар нэгдэн уран бүтээлээрээ дамжуулан залуусыг уриалж эхэлсэн байна.
Дэлхийн рок хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийн оролцох “Coachella” хөгжмийн наадам хойшлогдлоо. Коронавирусийн халдварын тархалтаас шалтгаалан тус хөгжмийн наадмыг ирэх аравдугаар сарын 9-16-нд болтол хойшлуулсан байна. Тус хөгжмийн наадмыг хойшлуулахыг шаардсан онлайн шаардах бичигт 16 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ.
Монголчууд “Oogii” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг сайн мэднэ. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй 2017 оноос өөрийн нэрийн “Oogii” брэндийг гаргаж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнх үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулсанаар Монголдоо төдийгүй Австралид ч танигдсан бизнес эмэгтэй болсон.
Шинэ төрлийн коронавирусийн тархалт хурдтай нэмэгдэж байгаагаас үүдэн “The Hu” хамтлаг Япон улсад хийх тоглолтоо хойшлуулжээ.