Дорноговь аймгийн Сайншанд хотод 3D кино театр ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус кино театрт кофе шоп, автомат тоглоом, үйлчилгээний заал бүхий 98 хүний суудалтай аж. Үүдэнд нь Аймгийн Цагдаагийн газрын хамт олон хаягдал машин, мотоцикл, ахуйн хаягдлаар Трансформерсын дүрийг бүтээн байрлуулжээ.
Зохиогч: Урлаг
Улаанбаатар Хотын Музейг засах “УБ музей төсөл”-ийн хүрээнд засварын ажил эхлээд байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор ирэх сарын 2-ны өдөр дуусна. Гэвч музейн том танхимын засварын зардлын нийт төсвийг бүрдүүлэхэд 4,753,838 төгрөг дутаж байгаа тул Улаанбаатар хотынхоо түүх, соёлын өвийг хадгалж үлдэх ажилд оролцон хандивын аянд нэгдэхийг иргэдээс хүслээ.
Монгол Улсын Засгийн газраас “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталж, хоёр дахь жилдээ шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулан урамшууллаа. Энэ жил 21 аймаг, нийслэлээс нийт 21 өвлөн уламжлагч нэр дэвшсэнээс туульч А.Балдандорж шалгарч, өвлийн адаг сарын шинийн 25-ны билигт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүндэт өргөмжлөл, 30,0 сая төгрөгийн шагналыг гардлаа.
1990-ээд оны сүүлчээр төрсөн, алдартай хүмүүсийн хүүхдүүд өсөж том болжээ. Мөн тэд юу хийдгийг харцгаая.
Өмнөд Солонгосын поп хамтлаг BTS удахгүй болох тоглолтуудыг нь үзэхгүй байж, өөрсдийгөө халдвараас сэргийлэхийг шүтэн бишрэгчдээсээ хүсчээ. Тус хамтлаг энэ долоо хоногт сүүлд хийсэн “Map of the soul: 7” цомгийн нээлтдээ зориулан Сөүлд хэд хэдэн телевизийн шоу тоглолт зохион байгуулах гэж байгаа билээ.
“Аглуу энтертаймент”, “Nomadiа Pictures”-ийн хамтын бүтээл “Аавын дээл”, “Супер цагдаа” бүтээл өчигдөр /2020.02.20/ Univision, DDISH, LOOK TV-д байршлаа. Тус уран бүтээлд Гавьяат жүжигчин Г.Мэндбаяр, Г.Золбоот, жүжигчин Б.Навчаа, Ш.Жавхлан, Г.Алтаншагай, Д.Түвшинтөр зэрэг олон уран бүтээлч оролцон тогложээ.