Зохиогч: Урлаг

Америкийн “The Voice” шоуны ялагч 22 настай Кристина Гриммийг буудан хороосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин бүсгүй Орланда мужид тоглолтоо зохион байгуулж, сүүлчийн дуугаа дуулж байхад нэгэн этгээд түүнийг буудсан аж. Харин дуучныг хөнөөсөн этгээд мөн өөрийгөө буудаж, амиа егүүтгэсэн байна. Энэхүү явдалд Hollywood-ын одод гүн эмгэнэж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Дуучин бүсгүйн дурсгалд зориулж хандивын данс нээсэн бөгөө одоогоор 97,037$ цуглараад байгаа гэнэ.

Read More

Модон барын Их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг залах ёслолын ажиллагаа өнгөрөгч мягмар гарагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн боллоо. Ёслолын ажиллагааг нээж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун үг хэлсэн бөгөөд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Read More

Энэ сарын 11-13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 14-нд баруун зүгийн нутгаар, 15-наас ихэнх нутгаар дулаарна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 9. Сумъяа гараг. Харцага одтой, таван шар мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага:Мунхрахуй. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана.

Read More

Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд байсан дуучин бүсгүй Р.Номин-Эрдэнэ “гялалзаж явна”. Тэрбээр гэр бүлтэй болж бүл нэмээд тун чиг завгүй хөдөлмөрлөсөн. Өдгөө хувийн бизнесээ эрхэлж яваа тэрбээ сайхан хувцасладаг, мэдрэмжтэй, тачаангуй эмэгтэй болсон гэж ойр дотных нь ярьдаг. Мөн брэнд хувцасны дэлгүүр ажиллуулж Монголын сайхан бүсгүйчүүдийг хуйлруулдаг гэсэн дээ их дэгжин төрхтэй болсон.

Read More

Жүжигчин Г.Ундармаа сайн үйлсийг дэлгэрүүлж яваа хөдөлмөрч эмэгтэй. Мөн үүнийхээ хажуугаар дэлгэцийн бүтээлээ үзэгч түмэндээ хүргэсэн. Хамгийн сүүлд тэрбээр “Single Ladies-2” киногоо гадаадад суугаа монголчууддаа өөрөө хүрэлцэн очиж кино театруудаар үзүүлсэн билээ.

Read More

Анзаарч уншвал олон зүйлийг мэдэх болно.Хүний бие махбодь маш гайхалтай хэлбэрээр бутээгдсэн юм. Бидний биенд нэг дор төсөөлшгүй олон тооны процесс явагдаж байдаг ба ямар нэг доголдол гарахад ямар нэг ердийн биш зүйл мэдрэгдэж байхаар бүтээгдсэн. Харамсалтай нь бидний ихэнхи үүнд анхаарал хандуулахгүй өнгөрөх нь бий. Уг нь хундрэл үүсэхээс өмнө асуудлыг устгах нь зүйтэй юм шүү. Ингээд бие махбодын өгч буй дохиог мэдэж авцгаая.

Read More