Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 9. Сумъяа гараг. Харцага одтой, таван шар мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага:Мунхрахуй. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Албан тушаал ахих эсвэл материаллаг байдлаа дээшлүүлэхэд таатай. Мөнгөтэй болох, албан тушаал ахих мэдээ удаан хүлээлгэхгүй. Уран бүтээлч энэ ордныхон онцгой амжилттай байна. Аливаа ажил хэрэгт тооцоотой, хянамгай хандвал бодит үр дүнгээ өгнө. Энэ өдөр эхэлсэн ажил амжилттай хэрэгжинэ. Хамаатнуудтайгаа асуудал үүсгэж магадгүй. Хэн нэгэн нь танаас тусламж зөвлөгөө хүсч болзошгүй. Үүнийг харин сэтгэлээсээ хийхийг танд зөвлөж байна.
ҮХЭР (4/20-5/20)
Ажлын шинэ долоо хоног сэргэлэн цовоо эхэлнэ. Орон нутгийн чанартай томилолт, гэрээ хэлэлцээрүүд амжилттай болно. Зуучлал, ажил, арилжаа наймаа ашиг авчирна. Өөртэйгөө ба өөрийн ажил хэрэгтэй холбоотой асуудлуудаа сайн мэдэж байвал ажил урагштай байна. Хичээл сурлагатай холбоотой асуудлуудаа шийд. Амьдралын дүр төрхийг хэтэрхий идэвхтэй болгох гэж чармайх зүтгэх хэрэггүй, учир нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх аюултай.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хувийн шаардлага тавих, цалингаа нэмүүлэх талаар ярихад таатай. Энэ санаа найдваргүй мэт санагдавч бүрэн биелэх магадлалтай. Материаллаг нөхцөл байдлаас өөрийгөө огт хамааралгүй гэж бодож чадвал урьдын алдааг давтахгүй байж чадна. Үдээс хойш хамгийн чухал ажлынхаа эхлэлийг төлөвлө. Өөрийн зөн билиг, хэрсүү чанарт найдсанаар энэхүү сөрөг ажиллагааг зогсоон барьж чадна. Өөрийнхөө бардам занг дарж, дарга удирдлага, аль эсвэл хайртай хүндээ буулт хийх шаардлага гарч мэднэ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Эрүүл мэнд, сэтгэл санаа тогтворгүй байх өдөр. Таныг өөрийн эрхэнд байлгах гэсэн хүмүүс үүнийг ашиглаж магадгүй. Сэтгэл зүйн дарамт тэр ч бүү хэл түрэмгийлэл ирэх аюул өндөр байна. Шинэ ажил бүү эхэл, хуучнаа дуусга. Таагүй санаа бодолд бүү авт. Муу хүмүүстэй бүү нийл. Элдэв урхинд орохоос зайлсхий. Гэрээсээ хол бүү яв. Нөхөрлөж буй хүнийхээ талаар өерийнхөө хэмжээнд судлахад гэмгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Таагүй өдөр, өдөөн хатгалганд бүү авт. Өнөөдөр нөхцөл байдал эсвэл дайснуудын хорт явуулга таныг өөрийн байр суурь, үзэл бодол, нэр хүндээ идэвхтэй хамгаалахад хүргэнэ. Энэ хүндрэлүүдийг үл харгалзан өөрийн ердийн тайван байдлаа хадгалахыг хичээ. Хэрвээ та шийдэмгий байдлаа алдалгүй дипломатч авьяасаа харуулж чадвал сайхан үр дүнд хүрнэ. Харин зүрхээ гамнаж хэт их ачаалал өгөхгүй байхыг танд сануулж байна.
ОХИН (8/23-9/22)
Бүтээн байгуулах өдөр. Барилга барих төлөвлөлт хийх, худалдаа наймаа хийхэд таатай. Шаардлагатай мэдээлэл, материал, хөрөнгөтэй болж ажилдаа идэвхтэй ор. Эс тэгвээс та чухал үйл явдлуудаас хоцорно. Өдрийн хоёрдугаар хагаст болгоомжтой бай. Нөхцөл байдлаас шалтгаалан гэнэтийн уулзалт, мэдээ тохиож болзошгүй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Тэвчээргүй зангаасаа болж арга эв зүүгээ олохгүй байж болзошгүй. Түргэн зангаа барьж ухаантай туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сонс. Өөрийн сэтгэлийн хөдлөлөө хянаж бусдад хэт их итгэл хүлээлгэж хөнгөн хуумгай алхам хийхгүй байхын зэрэгцээ гарах ёстой гарлагыг шууд гаргаж байх хэрэгтэй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Олон танихгүй хүмүүс таны тусламж гуйсан хүсэлтийг эелдгээр хүлээн авна. Таны дээшлүүлсэн өвөрмөц санаанууд тэдэнд таалагдана. Арилжаа наймаа амжилттай байна. Шинэ төсөл эхэл. Гэхдээ түүний гүйцэтгэлийг хянахаа бүү март. Таныг ажил хэргийн уулзалт болон хувийн болзоо, түүнчлэн чухал бичиг баримтыг хэлбэржүүлэх ажил хүлээж байна. Бүр магадгүй, хайртай хүнээсээ онцгой саналыг хүлээн авах бололтой.
НУМ (11/22-12/21)
Энэ долоо хоногт пүүсийн эсвэл санхүүгийн үйл ажиллагаа зорилгодоо нэг алхам ойртоно. Харилцан ашигтай гэрээ хэлцэл байгуулна. Өөрийн дотоод сэтгэлээ сонс тааламжгүй харьцаанаас хол байгаарай. Эрүүл мэнддээ анхаар. Өдрийн хоёр дахь хагасаас ихэнх энэ ордныхон эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэл татам байдал татах болно. Эмзэг мөн сэтгэл хөдлөлтэй байдал тань хамтарна. Худалдаа наймаагаа зоригтой хий. Орлого сайтай, үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байна.
МАТАР (12/22-1/19)
Таны уран илтгэх чадвар өндөр байна. Маргаашийн хэлэлцүүлэг гялалзсан амжилт байгуулна. Та үйл явдлын гол цөмийг олж чадах тул өрсөлдөгч нараа ялна. Өөрийн сэтгэл хөдлөлөө барьж, хэн нэгнийг доромжилж болохгүй гэдгийг санаарай. Өдрийн хагаст хүрээлэн буй орчноос таашаал авахыг хичээ. Оюун ухааны бүхий л ажил төрөл амжилттай байж хэрэгтэй газар хэрэгтэй цаг үед нь гаргасан таны шийдэмгий зан чанар хүмүүст таалагдаж эерэг сэтгэгдэл төрүүлнэ.
ХУМХ (1/20-2/18)
Энэ өдрийн эхний хагаст дарга нартай харьцах сайн. Өөрийн санааг өөртөө байлгаж үдээс хойш гаргаж тавих нь зөв. Ажил хэргийн хэд хэдэн сонирхолтой санал хүлээн авна, гэхдээ хариу өгөх гэж бүү яар. Мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллах нь ирээдүйд зайлшгүй гавьяа шагналд хүргэнэ. Санхүүгийн хувьд гэнэтийн их зарлага, эсвэл их орлого олох магадлалтай. Шинэ санаа, шинэ стратегийн тусламжтай ажлын уулзалт, хэлэлцээр амжилттай үргэлжлэх боловч та өөрийн бодол санааг илэрхийлэхийн тулд хичээх хэрэггүй.
ЗАГАС (2/19-3/20)
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ашиглах, лекц унших, мөн аялал зуучлалд сайн өдөр. Олонх нь бичиг цаас, тооцоо хийх, квинтанци бөглөх, төлбөр тооцоо хийх, захидал бичиг зэрэг ажлуудыг хийнэ. Таны тэнцвэртэй байдал, нөхөрсөг зан, нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээг мөрдөх чадвар ба зовлонг хуваалцах байдал нь бусдаас илүү байна. Ямарч ажлыг зоригтой эхэл, учир нь та бүх зүйлд амжилт гаргаж чадна. Өөрийн үйл ажиллагаанд холбоотнуудынхаа тусламжийг авах хэрэгтэй. Ажлаа нягт нямбай зохион байгуулах нь өндөр амжилт авчирна.