Сонгуулийн дуулиант үеэр үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж хамгийн их шуугиан тарьж буй нэвтрүүлэг бол “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг. “Боловсрол” суваг телевиз дээр сувгаа тааруулан нэвтрүүлгийг шимтэн үздэг үзэгчдийн хайрыг хамгийн их татаж буй оролцогчоор модель Э.Энхболд тодроод байна гэнэ. Түүнд ялалт авчирсан дүр бол өхөөрдөм үлэмж биет Лэди Гага байлаа.
Зохиогч: Урлаг
Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын яам эх орноо гадаадад сурталчлан, таниулах хөтөлбөр, Монгол, Дани, Шведийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх улмаар жуулчдыг татах зорилтын хүрээнд Азийн Авьяастнууд уралдааны дэд байрын шагналт, Ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийг Данийн Копегаген хотноо болон Шведийн нийслэл Стокгольм, гурав дахв том хот болох Малмо хотноо урин тоглуулав.
Орчин үед ч корсетийг буруушаах эмч нарын үзэл өөрчлөгдсөнгүй. Ким Кардашианы ачаар трэнд болоод буй “waist training” бүтээгдэхүүний талаар түргэн тусламжийн эмч Травис Сторк “Яаж эрүүл мэндэд хор хөнөөлгүй байх вэ дээ. Энэ бүтээгдэхүүнийг зүүснээр өрц шахагдана. Үүний улмаас өрцөнд байх уушиг хэвийн ажиллах боломжгүй болно” хэмээсэн байна.
Монголын хошин урлагийн Комеди театрын захирал Б.Даваажав, өөрийн жолооч болох Е.Хишиг-Эрдэнийн хамт Архангай аймгийн Хангай суманд тоглолт хийж явах үеэрээ буюу 2016 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө болсон байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурганы үеэр өөрсдийн амь биеийг үл хайхран автомашин нь эвдэрч, хээр саатсан 13 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Эдгээр иргэдээс 3 жирэмсэн хүн, 2 хүүхэд явж байжээ.
Өнөөдөр бол Холливуудын гол багана, жүжигчин Жонни Деппийн төрсөн өдөр. Тэр дэлгэцэнд мөнхрөн үлдэх олон сайхан дүр, гоолиг бүсгүйчүүдийн галзуу, басхүү гунигтай романсуудтай хамт 53 нас хүрч байна. Тиймээс ч та бүхэнд түүний амьдралдаа хийж байсан хамгийн хачирхалтай, “солиотой” зүйлсийг хүргэж, түүний тухай ховор баримтуудыг дэлгэж байна.
Хугацаанаасаа хожуу төрсөн хүүхдүүд хугацаандаа төрсөн хүүхдүүдээс ухаантай байдаг байна.Яг хугацаандаа төрсөн хүүхдүүд цаашид зөв өсч торнидог гэж үздэг. Харин эхийнхээ гэдсэнд удсан хүүхдүүд ухаантай байдаг гэж эрдэмтэд нотлож байна.
Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг “Улаанбаатар- Венийн вальс” нэртэйгээр гурав дахь жилдээ 06 сарын 10-ны өдөр буюу өнөөдөр 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
Mонголын Урлагийн Зөвлөл, Солонгосын урлагийн зөвлөл хамтран “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан-2016 хөтөлбөрийг зарлалаа. Хөтөлбөр Улаанбаатар хот ба Өмнөговь аймагт 2016 оны 9-р сарын 3-12 хооронд хэрэгжих юм байна. “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан-2016 хөтөлбөрийн зорилго нь Монгол, Солонгосын хөгжмийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, уран бүтээлийн шинэ санаа, эрэл хайгуулыг дэмжихэд оршино. Уг төсөлд Солонгосын хөгжимчид Монгол уран бүтээлчидтэй хамтран оролцоно.
