Зохиогч: Урлаг

1254 оны тавдугаар сарын 31-нд Их Хаан Мөнх7 яг тэр үед Францын хаан IX Лүигийн хүсэлтийг илэрхийлэхээр Монголд сууж байсан Католик шашны Францискан урсгалын миссионер Виллиам Рүбрүкийг хүлээн авч уулзжээ. Бидэнд Рүбрүк энэ уулзалтынхаа тухай, ямар ч эргэлзээгүйгээр Монголчуудын тухай дундад зууны үеийн хамгийн найдвартай мэдээ баримтыг өгдөг 1253-1255 оны хооронд бичсэн Монгол руу хийсэн аялал хэмээх номдоо яг бүтнээр нь нарийвчлан өгүүлсэн билээ. Тэр үед Мөнх хаан шинэхэн байгуулагдсан Монголын эзэнт улсыг захирч байлаа. Энэ бол хэдийгээр Чингис хааны төсөөлж байсан хэмжээний газар нутгийг хараахан гартаа оруулаагүй ч, Алс Дорнодоос Ази тивийг бүхэлд нь хамарч улмаар Уралын нурууг даваад Европ хүрсэн, хүмүүний түүхэнд бий болсон хамгийн том эзэнт улс байсан юм.

Read More

Өнөөдөр хүн төрөлхтний спортын хамгийн том баяруудын нэг эхэлнэ. Дэлхий даяар хамгийн үзэгчтэй тэмцээн бол мэдээж олимпын наадам. Харин олимпын дараа орох томоохон тэмцээн нь хөлбөмбөгийн ДАШТ байдаг.

Read More

Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Австралийн иргэн Петер Сайкэсийн гаргасан “МОНГОЛ УЛС“ гэрэл зургийн цомгийн нээлт ГХЯ-нд боллоо. Энэхүү цомогт багтсан гэрэл зургууд ямар нэгэн хачир чимэг, гоёлгүйгээр Монгол орны эгэл жирийн амьдралын өдрүүдийг харуулснаараа онцлог болохыг Петер Сайкэс арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Read More

Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг “Улаанбаатар- Венийн вальс” нэртэйгээр гурав дахь жилдээ 06 сарын 10-ны өдөр буюу өнөөдөр 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 5. Сугар гараг. Их морь одтой, найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана.

Read More