Зохиогч: Урлаг

“Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Хүүхэд багачууд баярын өдрөө 11 цагаас 19 цаг хүртэл эрүүл агаарт, зориулалтын талбайд тэмдэглэн уралдаан тэмцээнд оролцож, “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.

Read More

“Дэл уулын хадны зураг” үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний Музейн Түр үзэсгэлэнгийн танхимд 5 сарын 27-ны 11:00 цагаас нээлтээ хийнэ.
Монголчууд бид хүн төрөлхтний өвийг тээгч ард түмэн билээ. Монгол Улс 2012 онд “Алтайн хадны зургийн цогцолбор”-ыг ЮНЕСКО-д буюу дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн.. Энэ хугацаанд хийгдсэн судалгаа шинжилгээнд тулгуурлаад “Хаданд мөнхөлсөн урлаг: түүх, ойллого, ярилцаан” олон улсын бага хурлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнг Монголын Үндэсний Музейд нээж олон түмэнд дэлгэн харуулж байна. Үзэсгэлэн 31-нийг дуустал үргэлжлэх юм байна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 29. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 23. Адъяа гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана.

Read More

2016 оны тавдугаар сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

Read More

“Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас жил бүр зохион байгуулдаг “Academy Awards Mongolia 2016” наадмын шалгаруулалтын үзлэг өнөөдрөөс эхэлжээ. Тус академи нь одоогоос найман жилийн өмнө Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, Кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, дэлгэцийн бүтээлээр дамжуулан үндэсний соёл, түүхийг олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх зорилготойгоор байгуулагдсан юм.

Read More

10. Германы Ганноверт польшийн цагаач хос гэр бүлээ батлуулах гэж байтал 50 настай нөхөрт нь өөрөөс нь 16 дүү сүйт бүсгүйн үс таалагдсангүй. Ингээд тэрээр гал тогооны хутга аваад эмэгтэйн үсийг тайрахаар оролдтол эмэгтэй уурлан цагдаад хандах нь тэр. Улмаар батлуулж амжаагүй гэр бүл салах нь тэр.

Read More

Монгол Ардын нам бага хурлаа хийж, өчигдөр нэр дэвшигчидээ олонд зарласан. Тэгвэл сүүлийн хэд хоногт олны хэл аманд багагүй өртөөд буй П.Анужин Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Үүүнийг нь урьдчилан мэдэж байсан Б.Баатар түүнд өөрийн цахим хуудсаар дамжуулан амжилт хүссэн байна.

Read More