Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 29. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 23. Адъяа гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
* * *Өрнийн зурхай * * *
ХОНЬ (3/21-4/19)
Ажил хэрэг өөдрөг болж, уулзалт гэрээ хэлэлцээр томилолтод илүү их тааламжтай болно. Амьдралын их сургамж нь ойр дотнынхныгоо хүндэтгэхэд оршино. Аялж, зугаалах, үзвэр үйлчилгээний газар очих бүхий л боломжийг ашигла. Сэтгэл санааны байдал таагүй байгаагаас болоод хамт ажиллагсадтайгаа харьцах харьцаа чинь сөргөөр нөлөөлж болзошгүй. Гэнэтийн чухал шийдвэр гаргахгүй байхыг од эрхэс зөвлөж байна
ҮХЭР (4/20-5/20)
Зөрчил, хэрүүл маргаантай өдөр. Дотнын хүмүүстэй харьцах харьцаа танд багагүй таагүй төвөг учруулна. Найз нөхөд хамт олонтойгоо харьцахдаа болгоомжтой бай. Зодооноос зайлсхий. Хэт хатуу ширүүн зан чинь бусдаас тусгаарлахад хүргэж харьцааг тань муутгаж болзошгүй. Та энэ өдрийн сөрөг хандлагыг даван туулж чадахгүй нь. Гэхдээ яаруу итгэлгүй байдал чинь бодол, санаагаа хэрэгжүүлэхэд саад болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Мэргэжлийн салбарт ажилладаг энэ ордныхон өнөөдөр өөдрөг байх бөгөөд үүний гол шинж нь энэ өдөр сар танай ордонд байрласан байна. Үүнийг алдалгүй хийхээр төлөвлөсөн ажлаа эхлүүлж амьдрал ахуйгаа дээшлүүлэх хэрэгтэй. Зарим нэг таагүй хандлагаас болоод санхүүгийн хүндрэлд хүрч болзошгүй. Нааштай үр авчрахааргүй томилолтод явна. Сэрэмжтэй байхыг сануулж байна. Магадгүй хулгай дээрэмд өртөж болзошгүй тул анхаарал болгоомжлолоо сулруулахгүй байж энэ бүхнийг даван гарахыг зөвлөж байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Мэргэн ухаан өгөөмөр сэтгэлийн өдөр. Ямар ч мэдлэгийг хөнгөн хялбар эзэмшинэ. Аялал жуулчлалд явах, шинэ танилуудтай болох, харилцаа холбоо тогтоох, мөнгө солиулахад тохиромжтой. Бусадтай харьцах харьцааны асуудлуудаа зөвхөн өөртөө ашиг харалгүйгээр шийд.
АРСЛАН (7/23-8/22)
Түрэмгий эрсдэлтэй алхам хийх өдөр. Хэн нэгэн нь мөрийтэй тоглож азаа туршихыг хүснэ. Гэвч аз тэр болгон байгаад байхгүй. Түүнчлэн луйварчдын золиос болох магадлалтай. Хялбараар мөнгө олох бодолд бүү авт. Хэрвээ та ихээхэн мөнгө алдвал хэцүүхэн байдалд орж зугаа цэнгэлийн тухай удаан хугацаанд мартана.
ОХИН (8/23-9/22)
Дотно хүмүүсийн нийцтэй харьцааг хардалт, уур хилэн, үл ойлголцол эвдэнэ. Одоо юу ч өөрчлөөд хэрэггүй. Цаг хугацаа бүхнийг байранд нь буцаана. Сайн эрүүл мэнд холбоо харилцаа дур татам байдал нь ямар ч ажлыг засаж зорилгодоо хүрэх замд оруулна. Өдөр эрч хүчээ ашиглахыг хичээ. Жижиг зүйлд хүчээ үрж болохгүй. Гандан явж буян үйлдэж нүглээ наминчлах хэрэгтэй. Хүсэл мөрөөдөлдөө өөрийн эрэлтийг хий.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Үдээс өмнө тааламжтай байна. Өнөөдөр та зорилгоо тодорхойлж, өөрийн үзэл бодлоо хамгаалах хэрэгтэй. Энэ нь танд хүнд санагдах болно. Магадгүй таны төлөвлөж байсан амралт цуцлагдана. Өнөөдрийн бүх асуудал санхүүгийн байдалтай холбоотой байх болно. Байдал ямар ч байдлаар эргэж магадгүй учир яаруу сандруу зангаа хянаж няхуур байх хэрэгтэй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Сэтгэл санаа сайхан байх сэтгэлийн үр дүнтэй харилцан ярианд бэлэн байна. Дотнын хүмүүсийнхээ санасан бодсоныг хэрэгжүүлэхэд боломжоороо тусал. Хайр дурлалын асуудлууд аз жаргал авчирна. Спортоор хичээллэх хэрэгтэй. Бодлогогүй үг үйлдлээс болгоомжил.
НУМ (11/22-12/21)
Хөнгөмсөг ааш гаргах өдөр. Өглөөнөөс эхлэн таныг амралтын өдрийн санаа зовоох зүйлгүй уур амьсгал угтана. Орой найзындаа очих эсвэл үдэшлэгт очиж шинэ танилтай болоход тохиромжтой. Төлөвлөгөө зохиох, үйл ажиллагаанд бэлтгэх, хувийн асуудлыг шийдэх, шинэ хүнтэй танилцах зэрэг нь цаашдаа албан тушаал ахих суурь болж мэдэхээс гадна санхүүгийн орлого нэмэгдэж мэднэ. Эсрэг хүйсийн хүний анхаарлыг татаж чадна. Хоол унд, хайр дурлалын асуудалд болгоомжтой ханд.
МАТАР (12/22-1/19)
Хувийн амьдрал таны амьдралын бараг хамгийн чухал зүйл болох нь. Хайр дурлалаас болж олон ухаангүй үйлдэл хийж эргэн тойрон мөн өөрийгөө ч гайхшруулна. Ганц бие хүмүүс хайр дурлалын асуудалд бусдад хууртаж болзошгүй байна. Та хэрэв анх удаа нөгөө хүнтэйгээ уулзаж байгаа бол сэтгэл хөдлөлөө барьж, бие биеэ сайтар ойлгохыг хичээ. Та өөрөөсөө залуу, эсвэл ахимаг настай хүнд дурлавал гайхах хэрэггүй.
ХУМХ (1/20-2/18)
Хоолны дэглэмээ өөрчлөхөд сайн өдөр. Сэтгэл санааны байдал хамаатнуудад, танилуудынхаа үгэнд адил тэнцүү хандахад саад болж байна. Эрүүл мэнддээ анхаар. Өвчнийхөө талаар мэдээлэл хайж, түүнээс салах зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд таатай өдөр. Амьдралын хэт идэвхтэй хэв маяг бүү баримтал. Өнөөдөр оройг ганцаар өнгөрүүлэхийг хичээ.
ЗАГАС (2/19-3/20)
Эр зоригийн өдөр. Өөрийн хөдөлмөр авьяасаараа хүмүүсийн анхаарлыг татна. Энэ өдөр өөрийгөө дүгнэж цэгнэх мөн дэлхий объектив байдлыг билэгдсэн өдөр байна. Тайван амралт мөн өдөр тутмын ахуйн ажлыг хийж өнгөрүүлэхэд таатай байна. Өөрийн хариуцлага болон нэрэлхүү зандаа анхаараарай. Тайван байдлаар өөрийн дотоод байдал мөн бодол санаа, үйлдлээ удирд. Жолооч, явган зорчигчийн аль нь ч байсан та авто зам дээр болгоомжтой зорч. Заншсан нөхцөл байдал, орчноо түргэн өөрчлөх хэрэгтэй.