Зохиогч: Урлаг

Кино ертөнцийн гол үйл явдал “Оскар”-ын шагнал гардуулах ёслол ирэх сарын 4-нд болно. Харин алдартнууд энэ ёслолд хэдийн бэлтгээд эхэлсэн байгаа. Улаан хивс, шагнал шардуулах ёслолд одод дунджаар гурван сарын өмнөөс бэлтгэж эхэлдэг. Энэхүү бэлтгэл ажилд фитнес багш, гоо сайханч, мэс засалч, загвар зохиогч гээд бүхэл бүтэн баг ажиллана. Ингээд одод “Оскар”-т гангалах гэж хэдийг үрдэг вэ гэдгийг тооцоолж үзье. Хувийн дасгалжуулагч: нэг хичээл нь 300 доллар Ододтой ажилладаг дасгалжуулагч доод тал нь 300 доллароос эхэлнэ. Ганцхан хичээл нь. Хүнээсээ хамаараад хэдэн хичээл орох нь өөр өөр. Тейлор Свифт, Сандра Баллок нартай ажилладаг фитнес багш Симон де ля Ругийн ярьснаар…

Read More

Улсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар “нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно” гэжээ.

Read More

Gallup хэмээх олон нийтийн судалгааны байгууллагаас АНУ-ын иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнд 2019 онд америкчууд номын санд кинотеатр, эсвэл спортын арга хэмжээнээс илүү очжээ. Тус байгууллагын мэдээллээс үзэхэд, номын санд зочлох нь америкчуудын хийдэг хамгийн түгээмэл соёлын нэг үйлдэл хэвээр байгаа бөгөөд Америкийн насанд хүрсэн хүмүүс 2019 онд номын санд дунджаар 10.5 удаа очжээ. Энэ нь хоёрдугаар байрт орсон кинотеатрт очдог үзүүлэлтээс бараг хоёр дахин их байна. Өнгөрсөн онд америкчууд дунджаар 5.3 удаа кинотеатрт очсон бол спортын арга хэмжээнд дунджаар 4.7 удаа очжээ.

Read More

Италийн засгийн газар болон ерөнхийлөгчийн ивээл дор, тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон ВЕРОНА сан зэрэг мэргэжлийн өндөр статустай, олон улсын сонгодог урлагийн сангууд хамтран зохион байгуулдаг, олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн “Оскар”-т Монгол Улсын дуурийн гавъяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшчээ. Энэхүү хүндтэй шагналд шилдэг симфони хөгжмийн удирдаач гурав, дуурийн найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтнүүд багтсан байна.

Read More

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас санаачлан Монголын бүжгийн холбоог зохион байгуулахаар хуралдлаа. Монголын бүжгийн холбоог байгуулах санал солилцох хуралд Улаанбаатар хотын театр, чуулгуудын 20 гаруй уран бүтээлч оролцов.

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр орой /2020.01.27/ “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.

Read More

АНУ-ын Лос Анжелес хотноо дэлхийн дуу хөгжмийн хамгийн том наадмуудын нэг Грэммийн шагнал гардуулах ёслол боллоо. Энэ удаагийн наадамд Америкийн залуу дуучин Билли Айлиш түүх бүтээж тус наадмын таван гол шагналыг хүртсэн байна.

Read More