Зохиогч: Урлаг

Буриадын Соёлын яамнаас “Арчи филмс” медиа групптэй хамтран эрүүл амьдрах ёсны талаар сурталчилгааны клип гаргалаа. Эх оронч үзэл, эрүүл амьдрах ёсыг сурталчилж, хар тамхи, архины эсрэг зургаан видео бичлэг хийсэн байна. Сурталчилгааны бичлэгийг Төрийн албан газруудын сайтад байрлуулж, кино театруудад киноны өмнө гаргаж байх юм.

Read More

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, захирал Хандсүрэнгийн Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө.

Read More

Монголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.

Read More

"Хишиг продакшн"-ы шинэ уран бүтээл "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Энэхүү цуврал контент нь адал явдлыг эрэлхийлэгчийн талаар илүүтэй тусгасан байна. Хамгийн чухал нь тус бүтээлд анд нөхдийн үерхэлийн бат холбоог шигтгэн өгүүлжээ. Киноны үйл явдлаас цухас дурдвал, Цолмон бааранд тасарснаар үйл явдал өрнөж эхлэх болно. Цаашдаа хэний ч таамаглаагүй хэрэг онц сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байх "Анд" хэмээх киног Univision Mongolia SKYmedia LookTV SkyGO.mn -с хүлээн авч үзэх боломжтой юм. Энэхүү контент эхний ангиа ийнхүү хүргэсэн бөгөөд үргэлжлэл ангиудаа 3-р сар болон 4-р сард хүргэхээр төлөвлөжээ.

Read More

Дэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина”-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.

Read More

Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн бүтээсэн “Parasite” кино өчигдөр /2020.01.19/ SAG (Screen Actors Guild) Awards шалгаруулалтын гол шагнал болох “Шилдэг жүжигчдийн баг” гэсэн шагналыг хүртжээ. Ингэснээр тус уран бүтээл нь кино урлагийн салбарын хамгийн том шагнал болох Оскарын шагналд нэг алхам ойртож байна.

Read More

Далны ясан сийлбэрүүдээрээ хэдийнэ олонд танигдсан уран бүтээлч Т.Баттогтохын “Далны симфони” үзэсгэлэн ХААН галерейд энэ сарын 15-наас олны хүртээл болж эхэллээ. Т.Баттогтох сүүлийн 20 гаруй жилийн турш далны ясаар уран бүтээл туурвиж, сийлбэрийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа тууштай, хөдөлмөрч уран бүтээлч билээ.

Read More