Зохиогч: Урлаг

Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали, Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Жакарта хотноо “Монгол дуурийн үдэш” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Read More

For those of us who want to say thank you to our moms, it’s not always easy to put those big feelings in words. Which is where Dribbble comes in. These eight shots crystallize the hard work moms put into keeping their kids alive, happy, and healthy. They might give you the inspiration you need for filling out that card—or stand alone for your mom’s interpretation. Moms are the ones who bandage our boo-boos when we’re little and continue to take care of us as we get older—often sacrificing their own needs so they can help with ours. Cruising on a bike to…

Read More

Шинэлэг бүхнийг сэдэгч Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд үзэгч, сонсогчдоосоо үргэлж сайн үнэлгээг авдаг. Өнгөрөгч аравдугаар сарын сүүлээр “Зүүдний хаалган дээр” клипээ цацаж, фэнүүдээ өвөрмөц зүүдний ертөнцөөр аялуулаад авсан.

Read More

Монголын Пауэрлифтингийн Хүчний Холбооноос 2019 оны RAW Пауэрлифтингийн “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээ энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулжээ. Тус тэмцээнд нийт 25 байгууллагын 100 гаруй тамирчид оролцжээ.

Read More

Дуучин Д.Болд өөрийн 440Hz Records-н шинэ уран бүтээлчдийнхээ бүтээлээр "тэсрэлт" хийсээр байна. "The voice of mongolia" шоунд түүний багт байсан Б.Билгүүни буюу Billy Bay их хүлээлт үүсгэсэн шинэхэн клипээ цацлаа. Түүнийг "Universe best songs-2015" тэмцээний ялагч гэдгээр нь залуус илүүтэй танина. Тэрбээр төгөлдөр хуур, гитар тоглохоос гадна ая зохиох авьяастай уран бүтээлч бөгөөд "Гэрэл" дууныхаа аяыг өөрөө зохиожээ. Чөлөөт цагаараа ширээний теннис, хөл бөмбөг тоглодог залуу дуучны "Гэрэл" клипийг Abrahams Creative Division бүтээсэн байна. Мөн бичлэгийг The Library Records бүтээсэн бөгөөд The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, төгөлдөр хуурыг Дооноо, Гитарчин Мөнх-Оргил, Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тоглосон байна. Дууны тохируулгыг Upside Down Dog Studio, Alex Reverberi (USA) дууны эцсийн мастер…

Read More

Тэртээ 100 жилийн өмнө,1919 оны 11-р сарын 17 нд одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд айлын отгон хүү болж мэндэлсэн,МУУГЗ Цэвээний Зандраа гуай монголын кино урлаг хэмээх өнөр айлын эцэг шиг түшигтэй,уул шиг нөмөртэй явсан эрхэм хүний нэг ээ. “Эрдэмт хүн номхон,Их мөрөн дөлгөөн” гэх ардын маань онч мэргэн үг бий.Чухамдаа МУУГЗ Цэвээний Зандраа гуай эрдэмт биеийг олсон гайхалтай даруухан атлаа ер бусын өргөн мэдлэг,боловсролтой,туйлын оюунлиг, өндөр соёлтой,гэгээрсэн хүн байлаа.

Read More

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийж, энэ жилийн “Чингис хаан” одонг “The HU” хамтлагт олгохоор болсон байна. Тус хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүсгэж байгуулагч нь Б.Дашдондог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 2019 арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдрийг тохиолдуулан “Чингис хаан” одонгоор The Hu хамтлагийг шагнахаар болсон. Хүннү рок урсгалаас уран бүтээлээл туурвидаг” гэлээ.

Read More

Бямбасүрэнгийн Шарав хэмээх ариун увдист хөгжмийн зохиолчийн уран бүтээлүүдээс хамгийн олон эгшиглэсэн нь СЭРСЭН ТАЛ бүтээл. Москвагийн их театр, Парис, Лондон, Нью-Йорк, Токиогийн тайзнаа дэлхийг сэрээсэн Монголын их тал мөнхийн бүтээл. Угаас Б.Шарав Монголын тал, эзэн Чингис хаанаа хамгийн их магтан дуулсан хөгжмийн зохиолч. Тийм ч учраас чихнээ уянгалж, зүрхнээ эгшиглэсэн эгэлгүй эгэлгүй талын цуурайгаараа төрийн тэргүүнээ бөхийлгөн байж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон. Таанын цагаан толгойноос өөр тайтгаруулах цэцэггүй нүцгэн талын уянга энэхүү агуу бүтээлээ Үндэсний дуу, бүжгийн эрдмийн театрын найрал хөгжимд зориулан 1984 онд туурвижээ. Хүссэн хөгжмийн зохиолч бүр их найрал хөгжимд зориулан бүтээл бичих нь ховор.

Read More

Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын хамт олон бид уран бүтээлчид болон урлаг соёлын байгууллагуудтай хамтран жил бүрийн шинэ жилийн баяраар байгууллага, хамт олны шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн билээ.

Read More