Зохиогч: Урлаг

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.

Read More

Дуучин Д.Болд шинэ оны анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр “Vandebo” хамтлагтай Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд хамтарсан "AYO" дууны клипээ хүргэсэн. Энэхүү клипийг 1 сая 576 мянган хүний хүртээл болсон юм. Тэгвэл өчигдөр орой тэдний хамтарсан хоёр дахь уран бүтээл болох "Чамд сонсогдож байна уу" дууны клип цацагдлаа. Одоогийн байдлаар тус клип дуучин Д.Болдын албаны ёсны Youtube хуудаснаа тавигдсан бөгөөд 56 мянган хүнд хүрчээ. "Чамд таалагдаж байна уу" дууны үгийг “Vandebo” бичиж, хөгжмийг Д.Болд зохиожээ. Харин хоолойн бичлэгийг "440Hz records" бичүүлсэн бөгөөд хөгжмийн бичлэгийг The Library Records хийсэн байна. Мөн The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, Гитарчин Мөнх-Оргил, Swing Rotund…

Read More

Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Тус цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон бусад нийслэлийн удирдлагууд, уран бүтээлчид, иргэд, олон нийт оролцов.

Read More

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын шилдэг 27 найрагчийн нэрс тодорлоо. 37 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй энэхүү наадамд оролцох найрагчид цаасан дээр бичсэн хоёр шүлгээрээ эхний даваанд өрсөлдсөн юм.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Харанга” хамтлагт Төрийн соёрхол хүртээлээ. Монголын хөгжмийн ертөнцийн домог “Харанга” хамтлаг ийнхүү 30 жилийнхээ ойгоор Төрийн соёрхол хүртээж байна.

Read More

Монголын сайтын холбооноос зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам “WED AWARDS 2019” ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан билээ. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус наадамд цахим салбарт бусдыгаа манлайлж буй 10 шилдэг байгууллага буюу сайт тодорсон юм. Тэгвэл 2019 оны шилдэг “Төрөлжсөн мэдээллийн сайт” номинацийн эзнээр Урлаг.мн сайтын хамт олон бид тодорсон билээ.

Read More

Монголын сайтын холбооноос зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам “WED AWARDS 2019” арга хэмжээ өчигдөр боллоо. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний үеэр цахим салбарт бусдыгаа манлайлж буй 10 шилдэг байгууллага тодров.

Read More

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлтийн арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд маргааш 18.00 цагт болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцоно.

Read More