Хятадын алдарт жүжигчин Фан Бингбинг гоо үзэсгэлэнгээрээ шагшигдаж ирсэн билээ. Тэгвэл түүний шүтэн бишрэгч алдарт жүжигчинтэй адилхан дүр төрхтэй болохын тулд амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулсан байна. Хятадын иргэн Ю Нинг олон арван удаагийн гоо сайхны мэс засалд орж, төрөлх дүр төрхөө ор мөргүй хувиргажээ.
Зохиогч: Урлаг
Ясүнари Кавабата
“Булшны минь чулууг эмэгтэй хүнээс өндөр хийж, түүнийг хүчээр тэврүүлэн чулуутай хамт далайд булшил.”
Аав нь уй гунигт автсан сүүлийн мөчид энэ үгсийг хэлээд өөд болжээ. Тиймээс л түүний хоёр хүү хамгийн дээд зэргийн хөшөөг босгуулахаар захиалсан байна. Тэрбээр залуу эхнэр болон түүний амрагийн гарт харгис хэрцгийгээр амь үрэгджээ. Анхны эхнэрийнх нь хүүхдүүд болох эдгээр хөвгүүд аавынхаа сүүлчийн хүслийг гүйцэлдүүлэхээр далайн дэргэдэх хавцал дээр булшны хөшөөг нь авчирч зогсоно. Яг л аавынх нь хэлснээр булшны чулуу нь тэдний дайсан болсон эмэгтэйгээс өндөр хийгджээ. Хэсэг чулуу хаднаас унахыг харах үнэхээр аймаар байлаа. Унасан чулуу улам жижиг болсоор сүүлдээ будаанаас ч томгүй харагдана. Тэдний дотор нь муухайрч эхлэхүйд тэд харахаа болив.
Т.Нарсар ft Drum Stick хамтлагийн зүгээс энэ жил сургуулиа төгсөж буй оюутан залуусдаа зориулж “Төгсөх сурагчийн уянга” хэмээх шинэхэн ковер видеогоо гаргажээ. Ингээд уншигчиддаа болон нийт төгсөгчиддөө энэхүү ковер видеог хүргэж байна.
Асашёорюү Д.Дагвадорж аваргатай нэр холбогдож нэг хэсэг олны анхаарлын төвд байсан бүсгүй бол Б.Лагшма. Тэрээр их аваргатай үерхэж ээж аавтай нь танилцаад амжсан гэнэ. Гэвч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй юм. Харин саяхан өгсөн нэгэн ярилцлагандаа тэрээр хуучин найз залуу олох Аса аваргын талаар “Одоо бидний дунд ямар нэг асуудал байхгүй. Холбоо байхгүй гэсэн үг. Зан чанарын хувьд хүн чанартай, их цайлган, жинхэнэ мужик гэх үү дээ” хэмээснийг Mobile news онцолж байна. Б.Лагшма хэдийгээр аваргаас салсан боловч түүний талаар муу үг унагадаггүй нь түүний бас нэгэн сайн чанар биз ээ.
Шилэн бөмбөлөгөөр үзүүлсэн гайхалтай үзүүлбэр /Бичлэг/
Интернеттэй айл, албан байгууллага цөөн байх үед хүүхдүүдийн хөгжил өнөөдрийн хүүхдийн биеийн хөгжил эрс ялгаатай байна. Энэ нь хүүхэд бие бялдраа хөгжүүлэх насан дээрээ цахим ертөнцөд хүүхэд насаа өнгөрүүлж байгаатай шууд холбоотой юм. Таны хүүхэд ч гэсэн гүйж хариаж явах насаа интернет орчинд алдаж байгаа юм биш биз. Үүнд анхаарлаа хандуулах цаг болсныг сануулья.
Орчин үеийн суугаа ажилтай бидний олонх нь нурууны өвчнөөр шаналдаг. Дээрээс нь илүүдэл жин гэх аймшигтай “мангас” байна. Доор үзүүлсэн энгийн мөртлөө үр дүнтэй эмчилгээний аргыг анх япон эмч Фукуцузи 10 орчим жилийн өмнө бий болгожээ. Энэ аргаар унжсан гэдсийг татаж, нурууны гажсан ясыг хэвийн байдалд нь оруулж болох юм байна.
Морин хуурын олон улсын наадам нь морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, морин хуурын хөгжмөөр дамжуулан монголын соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчилдаг. Тус наадам 2008 оноос эхлэн 2 жил тутам зохион байгуулагдаж байгаа юм. Наадмын хүрээнд мэргэжлийн болон сонирхогч морин хуурчдын, Морин хуур хөгжим урлаачдын уралдаан, морин хуурын үзэсгэлэн, Морин хуурын хөгжмийн талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг юм. Тус наадам, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн 2016 оны 5 сарын 3-наас 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Цонхон цаагуур цасан будрана. Хаа тэртээ үлдсэн он жилүүдийн нэгэнд чихний хажуугаар нисээд өнгөрсөн “молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөн…” гэсэн өгүүлбэр сонсогдоод өнгөрөв. Самбар дээгүүр багшийн шохой тогшин гүйх шиг. Тэгснээ самбартай, юутай хээтэйгээ будраад арилах ч шиг. Сэхээрэн харвал хэн ч юу ч яриагүй бөгөөд тээр жил багшийн амнаас гараад бидний чих рүү ч ороогүй, эргэж ч хариагүй тэр өгүүлбэр жаахан санаа зовсон шинжтэй хулган сууж байна. Эв дүйгүй хадаж, эв дүйгүй будсан ширээн дээр нэгэн шүлэг суугаад өөрөө өөрийгээ бичиж харагдана. Өөрөө өөрийгээ үлээх гээд ядчихсан нялх салхины хажууд тэрний ажил хавьгүй бүтэмжтэй.
