Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ
Гэрэл зураг

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

Урлаг Урлаг31/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн кино урлагийн домог, алдарт жүжигчин, кино найруулагч Клинт Иствүүд 1930 оны энэ өдөр буюу тавдугаар сарын 31-нд АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод мэндэлжээ. Тэрбээр ойролцоох Пьемонт хотод өссөн бөгөөд 1949 онд тус хотынхоо ахлах сургуулийг дүүргэсэн байна. Ахлах сургуульд байхдаа Клинт хөгжим сонирхдог, техник оролддог хүү байв.

Тэрбээр 1951 онд АНУ-ын армид татагдаж байжээ. 1953 онд халагдсаныхаа дараа Лос-Анжелес хотын коллежид элсэн, кино урлагт суралцаж эхэлсэн байна. Кино урлагт анхлан хөл тавьсан эхний жилүүддээ вестерн төрлийн киноны эерэг дүрүүдэд тоглож байлаа. Харин найруулагч Сержио Леонетой хамтрах болсоноор нэр алдарт хүрэх замаа нээсэн гэхэд болно.

1960-1980 оны туршид вестерн адал явдалт төрлийн кинонуудын гол дүрүүдээрээ Клинт Иствүүд Холливуудын хамгийн алдартай жүжигчин болсон билээ. Харин 1993 оноос буюу сүүлийн жилүүдэд найруулагчийн ажлаар уран бүтээлээ туурвиж буй.

25 настайдаа анхныхаа кинонд тоглосон Клинт Иствүүд Америкийн кино салбарт зүтгэсэн 70 шахам жилийн хугацаанд уран сайхны нийт 66 кинонд гол болон туслах дүр бүтээж, 33 кинонд продюсероор ажиллажээ. Тэрбээр хамгийн сүүлд “Juror No.2” нь уран сайхны киноныхоо зураг авалтыг хийж дуусгажээ. Энэ нь түүний найруулж буй 40 дэх уран сайхны кино бөгөөд мөн ажиллах сүүлчийн кино нь болж байгаа ажээ.

“Оскар”-ын дөрвөн удаагийн шагналт Клинт Иствүүд “Алтан бөмбөрцөг” кино наадмын дөрөв, “César awards”-ын гурван удаагийн шилдгээр тодорч байв. Мөн Италийн Венецийн кино наадмын “Алтан арслан” шагнал, Ирвинг Г.Талбергийн нэрэмжит шагналыг хүртэж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

Оны шилдэг гэрэл зургуудыг шалгарууллаа

13/04/2026
Гэрэл зураг Урлаг

Монголын түүхийг гэрэл зургаас тодруулах нь

10/03/2026
Гэрэл зураг Урлаг

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алек Болдуин дахин шүүхэд дуудагдлаа

20/04/2026

“Титаник” хөлгийн аврах хантааз 670 000 еврод зарагдлаа

20/04/2026

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна

20/04/2026

Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ-ийн олон улсын нислэгээр толилуулна

20/04/2026

Зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

20/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.