Урлагт хайртай, уран зургийг шимтэн сонирхдог хэн бүхэн Blue moon галлерейд саатаарай. 2016 оны 4-р сарын 11-ээс 20-ны өдрүүдэд зураач Б.Сайханбаярын “Цагаас цагт” үзэсгэлэн тус галерейд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 11-нээс 20-ны өдрүүдэд дэлгэгдэнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Зохиогч: Урлаг
Морин хуурын олон улсын наадам нь морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, морин хуурын хөгжмөөр дамжуулан монголын соёл урлагийг дэлхий дахинд таниулан сурталчилдаг. Тус наадам 2008 оноос эхлэн 2 жил тутам зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд мэргэжлийн болон сонирхогч морин хуурчдын, Морин хуур хөгжим урлаачдын уралдаан, морин хуурын үзэсгэлэн, Морин хуурын хөгжмийн талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Наадамд Монголын морин хуурчдаас гадна ЯПОН, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бурят, Халимаг Тувагийн морин хуурчид, чуулга хамтлаг, эрдэмтэн судлаачид жил бүр оролцдог билээ.
Иймд Монгол орны өнцөг булан бүрээс ардын авьяастан хуурчдыг наадамд оролцохыг урьж байна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 12. Сумъяа гараг. Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана.
2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 4-9 хэм, Алтайн өвөр говиор 14-19 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар тусгай сургуулийн хамт олон 40 жилийн ойг угтан нийслэлийн тусгай сургуулиудын дунд “Урлагийн наадамд”-ыг 2016 оын 4 дүгээр сарын 22-ны өдөр Жанжин Сүхбаатарын нэрэмжит БЗД-ийн соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Тусгай сургуулиуд нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж хөгжүүлж , хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх болон амьдрал хөдөлмөрт бэлтгэх сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулдаг ба тэдэнд тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэж байна.
Алдарт “Чингис хаан” хамтлагийн уран бүтээлчид орон нутгаар аялан тоглох гэж болсон тухай таатай мэдээллийг хүргэж байна. Тэдний тоглолт энэ сарын 21-нээс тавдугаар сарын 7-ны өдрийг хүртэл төвийн болон баруун аймгуудад хүрэх аж. Ингээд та бүхэндээ тоглолтын хуваарийг танилцуулж байна.
Та дотны найзын хамт бооцоо тавин уралдаж, “Aqua fitness”-ийн багцын бэлгэнд хамрагдаарай.Найзтайгаа хамт хичлээллэснээр илүү үр дүнг мэдрэхээс гадна 20 болон 30 хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжийг олгож байна.
