Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Луут харшийн гүнж
Жүжиг

Луут харшийн гүнж

Урлаг Урлаг18/04/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fdbb350d7169a629great8697213342016-04-18-11-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ясүнари Кавабата 
“Булшны минь чулууг эмэгтэй хүнээс өндөр хийж, түүнийг хүчээр тэврүүлэн чулуутай хамт далайд булшил.”
Аав нь уй гунигт автсан сүүлийн мөчид энэ үгсийг хэлээд өөд болжээ. Тиймээс л түүний хоёр хүү хамгийн дээд зэргийн хөшөөг босгуулахаар захиалсан байна. Тэрбээр залуу эхнэр болон түүний амрагийн гарт харгис хэрцгийгээр амь үрэгджээ. Анхны эхнэрийнх нь хүүхдүүд болох эдгээр хөвгүүд аавынхаа сүүлчийн хүслийг гүйцэлдүүлэхээр далайн дэргэдэх хавцал дээр булшны хөшөөг нь авчирч зогсоно. Яг л аавынх нь хэлснээр булшны чулуу нь тэдний дайсан болсон эмэгтэйгээс өндөр хийгджээ. Хэсэг чулуу хаднаас унахыг харах үнэхээр аймаар байлаа. Унасан чулуу улам жижиг болсоор сүүлдээ будаанаас ч томгүй харагдана. Тэдний дотор нь муухайрч эхлэхүйд тэд харахаа болив.

Чингээд хөвгүүд эмэгтэйн хувцсыг тайлан чулуунд өргөл өргөж, бүсгүйг хөшөөтэй уяах ёстой байлаа. Бүсгүй гар болон хөлөө хөшөөний эргэн тойронд ороов. Хөшөөг ирмэгээс унагахад яг л амьд юм шиг гаслах шиг болжээ. Дараа нь юу болсон гээч! Нүд ирмэхийн зуурт л өнөөх хөшөө хадны дунд хэсэгт хүрээд зогсох шиг болов. Нөгөө хөшөө нуруун дээрээ эмэгтэйг тавьсан чигтээ цасан дээрхи чарга шиг л хөнгөхөн гулсаж, далайд унахын даваан дээр бяцхан завь болон хувирч, тэнгэрийн хаяа өөд нисэн дүүлжээ. Үүнийг харсан хөвгүүд “Аав аа, биднийг уучлаарай” хэмээн хашгиралдаж, бие биедээ наалдсан чигтээ газар уналаа. Бүсгүйн дурлалт залуу хадны ирмэг рүү гүйв. Завь агаарт замхран хурдлахуйд ямар ч энгийн завь түүнийг барьж чадахааргүй болжээ. Залуу үхсэн нөхрийнх нь булш руу гүйн хөшөөний суурь чулууг хавцалд авчрав. Түүнийгээ барьсаар тэр далай руу хүчтэйхэн үсэрчээ. Яг тэр мөчид булшны чулуу дахин тэнгэрийн хаяа руу хурдлах завь болон хувирч гэнэ. Завь бүсгүйн завийг түрүүлж, хайртай хосууд бие биетэйгээ учрав.

– Одоо бид түүнд талархах хэрэгтэй.  
– Үгүй ээ, миний нөхөрт бид талархаж болохгүй. Хэрэв чи зүрхэндээ жаахан ч гэсэн талархах сэтгэл мэдрэх л юм бол чиний завь буцаад л булшны чулуу болон хувирна.
Бүсгүй энэ үгээ хэлж дуусаагүй байтал залуугийн завь буцаад булшны чулуу болон хувирч, түүнийг аваад далайн гүнд живжээ. Үүнийг харсан бүсгүй “Өө, завь минь. Чулуу болон хувирч хайртын минь араас далайн гүн рүү живээч!” хэмээн хэлэхүйд хөшөөг тэвэрсэн нүцгэн эмэгтэй лусын дагина шиг л далайн гүн рүү шумбан орлоо. Гэвч ганцаар живэх ёстой байсан тэр л залуу дээш гарч ирээд “Булшны чулуу минь, завь болон хувирч миний хайртын араас хөвөн нисээч” хэмээн дуудахуйд өөрийг нь егүүтгэсэн залуугийн хүсэлтийг биелүүлэн булшны чулуу залууг аван дээшилж эхэлжээ. 

Дараа нь юу болсон гэж санана аа. Хайртай хосууд далайд зөржээ. Бүсгүй живж, залуу дээш хөөрөн ниссэн байлаа. Ингээд бүсгүй ганцаар далайн гүнд живсэн хэдий ч Луут цайзын гүнж болон хувирсан гэлцдэг. 
Бүсгүй энэ үлгэрийг ярихад надад тэр өөрийгөө л хайрын золиос болгожээ гэх бодол төрсөн юм. Үнэндээ тэр хайрттайгаа л далайн гүнд живсэн. Эрэгтэй нь үхсэн. Харин хуурч мэхэлсэн нөхрөө тэврэн уйлах тэр мөчид бүсгүй ахин амилсан ажээ. Дараа нь би түүнтэй таарахад тэрбээр “Энэ яг л үлгэр шиг зүйл байсан. Бүх төгсгөл ижил!” гэж билээ.

Эх сурвалж www.wikimon.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025
Утга зохиол Урлаг

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025
Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025

Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/07/2025

Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна

01/07/2025

“The Hu – Uvs 100” тоглолт болно

01/07/2025

Дуучин Б.Амархүү өнөөдөр 38 нас хүрч байна

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.