Зохиогч: Урлаг

Дуучин, жүжигчин Женнифер Лопестой учрахыг нэлээн олон эрчүүд мөрөөддөг. Гэхдээ одоогоор Каспер Смарт гэгч бүжигчин залууд аз дайрч байгаа билээ. Тэгвэл түүний 23 настай шүтэн бишрэгч Лэн Сэнсон азаа үзэхээр шийдэж, дэлхийн хэмжээний одыг болзоонд урьсан хөгжилтэй видео бичлэг хийжээ.

Read More

“Хүмүүн фильм”-ийн бүтээл “Бүү март” кино өнөөдөр нээлтээ хийж, бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болох гэж байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жамбын Батмөнхийн амьдралаар намтарчлан бүтээсэн уг кино нь мартаж болохгүй түүхийг хүмүүст хүргэж байгаагаараа онцлог гэж кино бүтээгчид өгүүлжээ. “Бүү март” киноны зохиолыг Ж.Мөнхбат бичиж, А.Мөнхсүх найруулсан юм. “Бүү март” киноны баатрууд нь дан түүхэн хүмүүс байгаа бөгөөд тэдний дүрийг хэн бүтээсэн болоод хэр төстэй жүжигчдийг сонгосон бэ, нүүр хувиргалт, тухайн хүнийхээ онцлогийг хэрхэн гаргав гэдэг нь хэн бүхэнд сонирхолтой. Тиймээс бид энэ удаа түүхэн дүрд хувирсан жүжигчдийн тухай мэдээллийг уншигчдадаа хүргэе.

Read More

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр хавар цагийн үзвэрийн нээлтээ XX зууны шилдэг балет “Спартак”-аар нээж, энэ амралтын өдөр тоглох гэж байна. Үргэлжлүүлэн “Хунт нуур”, балет “Кармен” дуурийг тус тус тоглох нь ээ.“Спартак” балетад Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч эрх чөлөөний баатарлаг тэмцлийн түүхийг харуулдаг аж. Эл балетыг энэ сарын 16,17-нд 17.00 цагт тоглох юм.

Read More

“Чонон сүлд”, “Галдан мээрэн” зэрэг олон улсад танигдсан бүтээлд гол дүрийн жүжигчнээр тоглож, цаашлаад Монголын тайз дэлгэцийн олон арван бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин Р.Анхнямыг олон улсын кино судлаачид болон найруулагчид тоодог болсон.

Read More

2016 оны Токиогийн гэрэл зургийн наадам эхлэх гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр монгол гэрэл зурагчид тусгай үзэсгэлэнгээ толилуулах юм. Үзэсгэлэнг Японы гэрэл зургийн холбооноос зохион байгуулдаг бөгөөд долоон хэсэгтэй. Энэ онд гадаадын орнуудаас Монголыг онцолж байгаа нь анхных юм.

Read More

“Дэлхийн мисс 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, амжилт үзүүлсэн Мисс бол Н.Ану хэмээх бүсгүй юм. Тэрбээр 2013 онд Монголын мисс болж байсан бөгөөд олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнээс тэргүүн шагналыг нь хүртэж, Миссийн титмээ загварын амжилтаараа “өнгөлж” яваа сайхан бүсгүй билээ.

Read More