Зохиогч: Урлаг

Төрөлхийн авьяас чадвар, нүд гялбам гоо үзэсгэлэн, биеэ авч явах байдал, үлгэр жишээ болохуйц зан араншин зэргийг бүгдийг нь хослуулан яваа бүсгүйчүүдийг “үзэсгэлэнтэй” хэмээн тодотгох болов уу. Тэгвэл та бүхэнд өөрсдийн гэх бүх зүйлсээрээ дэлхийд үнэлэгдэн, үеийн үед дурсагдах гайхалтай байр суурь, нэр хүндийг цогцлоож чадсан хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн энэ оны шинэ жагсаалтыг танилцуулъя. Энэхүү жагсаалтыг эрчүүдийн “Esquire” сэтгүүлээс гаргасан байна.

Read More

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхий Зөн олон улсын байгууллага хамтран “Бидний бахархал” хүүхдийн ардын урлагийн наадмыг 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Тус наадамд 14 ерөнхий боловсролын сургууль, 15 цэцэрлэгийн 1000 гаруй хүүхдүүд хамрагдаж шилдгээ шалгарууллаа.

Read More

“Акуа” фитнесс клубыг өдгөө мэдэхгүй бүсгүйчүүд гэж үгүй. Зун цаг айчлан ирж буй энэ үед бүсгүйчүүд маань бие галбир, эрүүл мэнддээ анхаарч эхэлдэг билээ. Тэгвэл “Акуа” фитнесс клуб жирэмсний эмчилгээний анги, том хүний болон хүүхдийн усан сэлэлт, зүрх судасны өвчлөл, нурууны өвчтэй хүмүүст зориулсан эмчилгээний ангиуддаа та бүхнийг урьж байна.

Read More

“Reggae” дуучин JiiJah буюу М.Шижир-Эрдэнэ нь Итали улсад сүүлийн жилүүдэд зохиогдоод буй One Love Festival-д дуулахаар болжээ. Тиймээс энэхүү фестивальд оролцох зардалд дэмжлэг болох үүднээс “Раста фамили 3” партиг зохиож байгаа юм. 2016 оны 4-р сарын 30-ний өдөр Gandan Live House-т явагдах уг парти 20,000 төгрөгийн такстай байх аж.

Read More

Ер нь үнэндээ бол 1942 он бол Испанийн колоничлол Америк тивд эхэлсний ой болохоос бус Америкийг нээсний ой биш юм. Хатуухан хэлбэл уугуул индианчуудыг хүйс тэмтрэн, өнө эртний соёлыг нь устгаж эхэлсний ой ажээ. Тэгэхээр Америк тивийг хэн нээсэн бэ? Хаанаас, ямар хүмүүс тэнд очиж суурьшсан бэ гэдэг асуултад шинжлэх ухаан одоо хүртэл хариулаагүй байна. Үүнийг тайлах гэж шинжлэх ухаан бараг 200 жилийг зориулжээ.

Read More

Холливудын супер од Анжелина Жоли турж эцэж жингээ алдаж байгаа. Ямар нэгэн хүнд өвчин туссан гэж хэвлэлүүд таамаглан бичиж байсан юм. Харин энэ тухай одоо бүгдэд тодорхой болж Жоли өөрөө “Нью-Йорк таймс” сонинд нийтлэл бичжээ. Тэр зөвхөн өөрийнхөө тухай бус жилд энэ өвчнөөр амиа алддаг олон мянган эмэгтэйд хандан энэхүү нийтлэлийг бичсэн байна.

Read More

“Blue Moon Art Gallery”-д “Сүлд” анхны бие даасан уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Энэ үзэсгэлэн бол Монгол уран бичээч, МУИС-ийн Эх бичиг судлалын докторант Б.Алтантуяагийн монгол бичгийн соёлыг харуулсан уран бичлэгийн бүтээлүүдийн цогц юм.

Read More

Улаанбаатар хотыг бүс нутгийн баялал жуулчлалын бүс болгох зорилго бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин, соёлын арга хэмжээг энэ оны наймдугаар сарын 06-07-нд “Монгол наадам” цогцолборт зохион байгуулахаар болжээ.

Read More

Хүн төрлөхтний түүхэн хөгжлийн явцад, урлагийн тухай онол таамаглалыг үе үеийн гүн ухаантнууд сэтгэгчи, эрдэмтэд өөрсдийн сэтгэлгээний ойлголт үзэл санааг тухайн цаг үеийн, нийгмийн хөгжилтэй уялдан олон таамаглал онол үндэслэлийг тайлбарлан хэлэлцсэн байдаг. Жишээ нь Германы философич гоо зүйч Гегель “Урлаг нь туйлын санааг танан мэдэх сэтгэл мэдрэлийн хэлбэр юм” энэ нь улмаар танин мэдлэгийн төгөлдөр хэлбэр, философид байр суурь тавих жамтай гэжээ.

Read More