Зохиогч: Урлаг

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе 2016” урлагийн их наадам энэ сарын 30-нд болох гэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд буй сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа тусгай сургуульд суралцдаг хүүхдүүдийн тоо жил ирэх тусам олширсоор байгаа төдийгүй тэдний нийгэмд оролцох оролцоо улам бүр хаагдмал болсоор байна.

Read More

Монгол түмний хайртай хүү “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг өдгөө ар гэрийн шалтгааны улмаас нэвтрүүлгээ хөтлөхгүй байгааг та мэдсэн биз. Түүний хайрт хань Г.Наранбилэг нь зөөлөн эдийн хорт хавдар гэсэн оноштойгоор Тайланд улсад хоёр хагалгаанд ороод байгаа юм. Тэрбээр Тайландын эмнэлэг 10 хувийн эдгэрэх баталгаа өгсөн боловч БНСУ түүнээс дээш хувийн эдгэрэх магадлалтай эмчилгээ амласан талаар бид өмнө нь хүргэсэн.

Read More

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны энэ жилийн эхний хурал өнөөдөр болж, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороо үндэсний бөх, хурдан морь, сур, шагай болон урлаг соёл, тохижилт засвар үйлчилгээний зэрэг есөн салбар хороотой ажиллана.

Read More

Хаврын улирлыг хайрын улирал гэдэг билээ. Хайрын улирлыг хайрын дуугүйгээр төсөөлөшгүй. Энэ хавар хүн бүхний аманд аялагдсан дуу бол яахын аргагүй дууучин Хүрэлээгийн “Миний дурласан бүсгүй” дуу юм.

Read More

Урлаг гэж юу вэ? Монголчууд эртнээс “уран сайхан“ хэмээн хэлэлцсээр ирсэн нь урнаар бүтээн туурвиж сайхныг цогцлоон бүтээх, уран сайхан зүйлээр мэлмийгээ баясгаж, сонороо мялаан, сэрж мэдэрч, таван мэдрэхүйгээрээ гоо зүйн таашаал хүртэх үйлийг бүхэлд нь илэрхийлсэн утгатай. Харин орчин үед үүнийг бид урлаг хэмээн нэрлэдэг. Урлаг гэдэг нь угтаа монгол хэлний “ур“ хэмээх язгуурт “-лиг“ дагаврыг залгаж үүсгэсэн ур төгс гэсэн утга бүхий “урлиг“ гэсэн үг болой. Яг л тэнгэрлиг, сүрлиг гэдэгтэй агаар нэг.

Read More

Улсын Драмын Эрдмийн Театрын 85, Дархан хот үүсч хөгжсөний 55, Эрдэнэт хот үүсч хөгжсөний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтыг хийх аж. Аялан тоглолтын хүрээнд У.Шекспир “Ромео Жульетта” сонгодог жүжиг, В.Красногоровын “Хунгийн дуу” уянгын драмын жүжиг, Т.Габбе “Үнсгэлжин” хүүхдийн жүжиг зэрэг сонгодог уран бүтээлээ Дархан, Эрдэнэт хотын үзэгчдэд хүргэх юм байна.

Read More