Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Зүрхний бяцхан Сувд” тоглолтыг үзэн хандивын аянд нэгдэцгээе
Уртын дуу

“Зүрхний бяцхан Сувд” тоглолтыг үзэн хандивын аянд нэгдэцгээе

Урлаг Урлаг29/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
39ee857b7fe3f91e851f14e4876971438178353292016-03-29-13-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Энэ бяцхан охинг О.Сувд гэдэг. 2014 оны аравдугаар сарын 23-нд хорвоод мэндэлсэн ч өдий хүртэл ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй, толгойгоо ч дааж чадахгүй байгаа юм.

Ой зургаан сартай түүнийг тархины саажилттай хэмээн оношилсон. Өдгөө Герман улс руу эмчилгээ хийлгэхээр болжээ. Эмчилгээний зардал 25 сая төгрөгийг цуглуулахаар түүний ээж М.Наранмандах шүрээр машинд тавьдаг утасны дугаарыг захиалгаар урлаж 6 сая гаруй төгрөгийг  цуглуулаад буй юм.

 

 

О.Сувд охиныг хоёр нас хүрэхээс нь өмнө даруйхан эмчилгээнд явах шаардлага тулгарчээ.Сайхан сэтгэлд хүмүүсийн дэмээр "Зүрхний бяцхан Сувд" нэртэй хандивын тоглолтыг дөрөвдүгээр сарын 25-нд 19:00 цагаас UB PALACE-ийн концертын их танхимд зохион байгуулахаар болжээ.

Тоглолтыг "Латиф сан", "Үлэмж Төгс урлан"- аас зохион байгуулж байгаа бөгөөд Ивээн тэтгэгчээр "Stadium" рестарон pub,  "Melange караоке", "Оюут" Констракшн, "Алтай жирэм" ХХК, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль ажиллаж байна.

Уг хандивын тоглолтод МУГЖ Ж.Бархас /Өргөө хамтлаг/, МУГЖ Ж.Уранчимэг,  МУСТА Л.Байзада, МУСТА П.Хатанбаатар, МУСТА П.Бямбахүү, МУСТА Т.Эрдэнэбаяр /Дэндэв/, МУСТА Т.Амина, МУСТА Э.Бумхүү, Дуучин Б.Тунгалаг,  Дуучин С.Ихбаяр /My voice/, Одко /My voice/, Гурван бүдүүн хамтлаг, Sync хамтлаг, СУИС-ийн мэндчилгээ, Латиф сангийн уран бүтээлчид, Циркийн хөтөлбөр, Бүжгийн хамтлаг уран бүтээлээ дээжлэн үзэгчид түмэндээ хүргэнэ.

Та бүхэн "Зүрхний бяцхан Сувд" тоглолтын тасалбарыг худалдан авч сайн үйлсийн аянд нэгдээрэй. Мөн хандивын дансанд сэтгэлийн өглөгөө харамгүй хайрлах боломжтой.

Хандивын данс:

ХХ банк: 404195958

ХААН банк: 5021494986

Голомт банк: 1605113120

Төрийн банк: 106100031241

Хас банк: 5001051360

Дансны хүлээн авагчийн нэр: Монголын Наранмандах /О.Сувд охины ээж/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улс шинжлэх ухааны судалгааны нөлөөллийн индексээр 221 орноос 137-д жагсав

05/08/2025

ЕБС-иудын 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа

05/08/2025

Д.БЯМБАЦОГТ: Би одоо л жүжигчин мэргэжилдээ эзэн болж байна

05/08/2025

Азийн хүүхдийн моделийн тэмцээнд Монголын загвар өмсөгчид амжилттай оролцлоо

05/08/2025

УДБЭТ-т энэ жил тоглогдох сонгодог уран бүтээлүүд

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.