Хөгжим бүжгийн коллежоос урлагийн гараагаа эхэлж байсан “Консонанс” хамтлагийн залуучуудын анхны уран бүтээл нь дэлхийн алдарт “Карусо” хэмээх бүтээл юм. Тэдний анхны уран бүтээл нь дэлхийн хэмжээний бүтээл байсан бол анхны томоохон тайз нь “Зах хязгааргүй хөгжим” нэртэй олон улсын фистиваль байсан юм. Эндээс тэдний хүсэл мөрөөдөл хурцлагдан өнөөгийн “Консонанс” хамтлагийн суурь тавигджээ. Тэднийг мөн та “Авъяаслаг Монголчууд” шоуны шүүгчдийг бишрүүлсэн шилдэг оролцогчид байсан гэдгээр нь мэдэх биз ээ. Тэгвэл поп опера урлагийн гайхам сайхныг Монголдоо таниулан яваа авъяаслаг залуучууд өөрсдийн бие даасан тоглолтоо хийхээр болсон байна. Тоглолт энэ сарын 26, 27 ны өдрүүдэд буюу олон улсын театрын өдрөөр ДБЭТ-ын тайзнаа 18:00 цагаас хийхээр болжээ.
Зохиогч: Урлаг
Монгол Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн. Монгол цэргийн өдөрт зориулсан “СЭТГЭЛД ХОНОГШСОН ДУУНУУД” баярын тоглолт маргааш буюу 2016 оны 3-р сарын 18-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.
УДЭТ-аар овоглогдож явсан авьяаслаг залуу жүжигчин бол А.Ганчимэг. Тэрбээр 1990 онд Улаанбаатар хотод төржээ. Анх хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байсан гэдэг. Мөн гурван жил нугарч байгаад орхисон юм. Түүнийг ээж нь Хүүхдийн ордны драмын дугуйланд оруулсан бөгөөд 2010 онд Соёл урлагийн их сургуульд суралцаж жүжигчний мэргэжлийг эзэмшсэн. Түүний анхны уран бүтээл нь “ Халуун сэтгэл” кино. Үүнээс хойш “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид сайн танина. Мөн богино хэмжээний кино “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’ гэх кинонуудад тоглосон.
“Бүрэнхий” цувралын од, жүжигчин Кристан Стюарт ижил хүйстэн гэдгээ баталсан талаар “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр өөрөөсөө таван насаар эгч Францын дуучин СоКо гэгчтэй үерхэх болсон байна.
Хаврын улирал хүнийг ядрааж, нойр ихтэй болгодог ч өглөө эрт босох хамгийн шаардлагатай цаг үе байдаг. Учир нь хавар л хүмүүст шинэ санаачилга, өөрчлөлт хиймээр санагдах нь олон.
Нидерланд улс гэхэд магадгүй таны санаанд уламжлалт салхин тээрэм, модон ултай голланд шаахай, амтат бяслаг, гауда вааран эдлэл орж байгаа байх. Нутаг дэвсгэрийн ихэнх нь нам дор газар тул Нидерланд буюу “Нам дор газар” гэж энэ орныг нэрлэжээ. Нидерландууд намаг шавартай газрыг далангаар хааж, дараа нь усыг соруулж хатаах замаар шинэ газар нутгийг бий болгож байсан түүхтэй.
Одоогоос 40 жилийн өмнө “Цэргийн бодол” дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг бол “ХУРД”. Тус хамтлаг 20 жилийн ойгоо дэлхийн хэмжээнд тэмдэглэж фэнүүдээ баярлуулсан билээ. Энэ сарын 08-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” гэсэн хоёр тоглолтоороо бэлэг барьж, нэгэн өдрийг нижгэр өнгөрүүлсэн. Тэгвэл одоо тун удахгүй болох цэрэг эрсийн баярыг тохиолдуулан “Цэргийн бодол” тоглолтоо өргөн барихаар боллоо.
