Зохиогч: Урлаг

Өнөөдөр бол Монгол эр хүний, эр цэргийн баярын өдөр билээ. Энэ өдрөөр “Хурд” хамтлагийн зүгээс жил бүр “Цэргийн бодол” тоглолтоороо эрчүүддээ бэлэг барьдаг. Энэ жилийн тоглолт өнөөдөр Монголын №1 “Castle” клубд 19:00 цагаас 600 үзэгчид зориулан “VIP” хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна.

Read More

Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс санаачлан Ази-Европын Сангийн дэмжлэгтэйгээр соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд анх удаа зохион байгуулахаар болжээ.

Read More

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Эх орны цэрэг” яруу найргийн наадам өнгөрсөн баасан гаригт амжилттай болж өнгөрлөө. 26 дахь жилдээ зохиогдож байгаа уламжлал болсон энэхүү наадамд 40 гаруй найрагч эх орон, эр цэрэг, тусгаар тогтнол, элгэн нутгаа магтан бахархсан шүлэгээ сойж өрсөлдсөн бөгөөд шүүгчээр АУЗ Д.Цоодол, АУЗ Д.Төрбат, ЗХЖШ-ын АУГ-ын ИЦХХ-ийн дарга дэд хурандаа Б.Отгонбаяр нар ажиллав.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 10. Сугар гараг. Найралт эх одтой, 2 хар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана.

Read More

2016 оны гуравдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэнтийн уулурхаг нутгаар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

Read More

Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Нацагийн Жанцаноров уран бүтээлийн 10 цомогтой. Хамгийн сүүлд гарсан “Дорнодын Цэнхэр Аялгуу”, “Оюу Эрдэнийн говь” хоёр цомогт Монголын үзэсгэлэнт говь, нүд алдам цэлгэр талыг бахдан дүрсэлсэн дан хөгжмийн бүтээлүүд оржээ.

Read More

“Америкийн нэкст топ модел” телевизийн шоу нэврүүлгийн албан ёсны эрх бүхий “Азийн нэкст топ модел” шоунд Монгол Улсын загвар өмсөгч анх удаа оролцлоо. С.Төгс Сингапурын томоохон загварын агентлагт гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байгаа юм. Мөн Берлиний загварын долоо хоногт оролцсон цорын ганц Ази загвар өмсөгч. Энэ удаагийн тэмцээнд шилдэг 14-т багтаж үлдээд байсан билээ. Тэгвэл тэрбээр уг тэмцээнийг орхилоо.

Read More