Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Алтанзул цэцгийн орон Нидерланд
Нийгэм

Алтанзул цэцгийн орон Нидерланд

Урлаг Урлаг17/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
02333292068131244982016-03-17-10-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нидерланд улс гэхэд магадгүй таны санаанд уламжлалт салхин тээрэм, модон ултай голланд шаахай, амтат бяслаг, гауда вааран эдлэл орж байгаа байх. Нутаг дэвсгэрийн ихэнх нь нам дор газар тул Нидерланд буюу “Нам дор газар” гэж энэ орныг нэрлэжээ. Нидерландууд намаг шавартай газрыг далангаар хааж, дараа нь усыг соруулж хатаах замаар шинэ газар нутгийг бий болгож байсан түүхтэй.

Намаг шаврын усыг соруулж хатаахдаа салхин тээрэм ихээр ашигладаг байсан нь өдгөө Нидерландын бас нэгэн чимэг болсон юм. Тус улсын хөдөө талаар үзэмжит гоёмсог салхи тээрэмнүүд ярайж харагдах нь жуулчдыг татах бас нэгэн арга гэлтэй.

Түүнчлэн Нидерландын хамгийн гол бэлгэдлүүдийн нэг бол алтанзул цэцэг юм. 1559 онд Швейцарийн ботаникч Конрад Жеснэр Альпийн нуруугаар аялж яваад нэгэн өвөрмөц цэцэг олжээ. Улаан дэлбээтэй, анхилуун зөөлөн үнэртэй энэхүү цэцгийг Жеснэр tulipa turcarum буюу товчоор tulip /Алтанзул/ гэж нэрлэсэн байна.

Алтанзул цэцэг дөрвөөс тавдугаар сард цэцэглэдэг учир жуулчид энэ улирлыг тааруулж Нидерландад зорчих нь илүү элбэг аж.

16 сая хүнтэй энэ улсын иргэн бүр, хааны гэр бүлийнхэн ч бас бас дугуйны хорхойтон. Ард иргэдийн ихэнх нь дугуй хэрэглэдэг болохоор замын хөдөлгөөн ч эмх цэгцтэй, дээр нь агаарын бохирдол бага. Судалгаагаар Нидерланд улс нэг хүнд ноогдох унадаг дугуйны тоогоороо тэргүүлж байжээ.

Нидерландын нийслэл Амстердам хот. Тус хот нь олон тооны суваг, 1000 шахам гүүрээрээ зартай. Урлагийн түүхээс эхлээд хар тамхины түүхийг хүртэл агуулсан музей Амстердамд бий. Ван Гог, Вермеер, Рембрандт зэрэг түүхэнд нэрээ мөнхөлсөн суут зураачдын бүтээлийг өлгий нутгаас нь сонирхох боломж бас бий шүү.

Эх сурвалж: 25дугаар суваг телевиз

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.