Зохиогч: Урлаг

Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтоос айв уу гэлтэй үйл явдал болов. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр төлөвлөгдөөд байсан мэргэжлийн боксын рингэн дээрх тав дахь удаагийн тулаан нь цуцлагдлаа.

Түүнтэй өрсөлдөгч Рафаэль Васкес тулаанаас татгалзсан нь энэ юм. Энэ тухай Н.Төгсцогт өөрийн цахим хуудсандаа ” За бараг л жиндээ ороод бүх зүйл бэлэн болчихсон байлаа. Даанч өрсөлдөгч маань тулаан хийх боломжгүй болчихлоо! Зүгээрээ #Биүргэлжбэлэн” хэмээв. “King Tug” Н.Төгсцогт мэргэжлийн бокст 4 тулаан хийж бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялчихаад байгаа билээ

Read More

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр БХЯ, ЗХЖШ-ынхан ажиллаж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ сарын 17-нд нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын Үлээвэр хөгжимчид хөгжимтэй парад алхаж монгол цэргийн сүр хүчийг хөг, ая эгшигтэй хамт үлгэрлэн харуулна.

Read More

Дэлхийн миссийн тэмцээнээс чансаагаараа тавдугаарт бичигддэг олон улсын сайхан бүсгүй шалгаруулах “Face of beauty international 2016” тэмцээн манай улсад зохиогдохоор боллоо. Тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох миссийг телевизийн шоу нэвтрүүлэг явуулж, үзэгчдийн нээлттэй санал асуулгаар тодруулах аж. “Face of beauty internetional 2016” тэмцээнд 60 орны мисс оролцох бөгөөд одоогийн байдлаар хоёр орны миссийн нэр тодорхой болсон байна. Үүнд Мексикийн миссийн тэмцээний тэргүүн байрын шагналыг хүртсэн Андреа Саенз өөрийн орныг төлөөлөх бөгөөд Унгарын мисс Ники Рудольф мөн тэмцээний титмийн төлөө өрсөлдөх болжээ.

Read More