KFC –ийн хамт олон бяцхан үрсээ шалтгаангүйгээр баярлуулах зорилгоор Гэр бүлийн өдрийг сар бүрийн Бямба гарагт уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Өнгөрсөн Бямба гарагт KFC Хар Хорин салбарт хүрэлцэн ирсэн бяцхан зочид маань хүүхэлдэйн театрын тоглолт үзэж, алиалагч, үлгэрийн баатруудтай хөгжилдөн хүүхэд насныхаа нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөлөө. Мөн бяцхан үрсийнхээ хамт Гэр бүлийн багц хэн бүхэнд 2 ширхэг амтат зайрмаг бэлэглэв.
Зохиогч: Урлаг
Дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах гэсэн монгол эцэг эхчүүдийн санаачлагыг НҮБ-ын дэргэдэх “Дэлхийн Дауны Холбоо” сайшаан дэмжлээ. Онцгой хувь заяатай эдгээр хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндөх зорилгоор даунтай монгол хүүхдүүдийн эцэг эхчүүд санаачлан 3-р сарыг “Дауныг зөв таниулах сар” болгон зарлах болжээ. Энэ хүрээнд сарын турш мэдээллийн аян, нөлөөллийн ажлыг хийх юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 3-р сарын 21-ныг Дауны Хам Шинжийг олон нийтэд таниулах Дэлхийн Өдөр болгон зарласан байдаг.
Эцэг эх, өвөө эмээ маань малгайгаа буруу харуулж өмсөхийг муу ёр гэж цээрлэдэг. Энэ нь нас барсан хүнийг хөдөөлүүлээд буцахдаа малгайгаа буруу харуулж өмсдөгтэй холбоотой юм. Ингэвэл нутаглуулсан сүнс “Хөөрхий эд нар маань намайг харсаар буцлаа даа” хэмээн боддог ажээ.
• Малгайгаа бусад хүнтэй сольж өмсөхийг цээрлэнэ. Сольвоос сүлд хийморь арилана. Хөлстэй малгай өмсвөөс бузартана гэнэ.
• Босгонд сүх мэс хүргэхийг цээрлэнэ. Зөрчвөөс айл гэрийн үүдэн сахиус хилэгнэнэ гэж үздэг.
• Гэр байшингийн босгон дээр болон үүд хаалга алдлан зогсвол хэрүүл маргаан үүснэ гэх ба босгоноос дүүжлэн үхэхийн цондон гэж ихэд зэвүүрхэн цээрлэдэг.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 6. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, 6 цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтэнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
Эмэгтэйнхээ орлого, мэдлэг чадвар, бие даасан байдал зэргээс нь сайн гэгч нь зүүгдээд өөрөө бэлгэдлийн чанартайгаар “залсан бурхан” мэт гэртээ суух хүсэл эрмэлзэл эрчүүдэд түгээмэл болоод байгаа нь сүүлийн нэг жилийн турш сайтад маань ирсэн захидал, сэтгэгдлүүдээс нэвт үнэртэж байна. Зүүгддэг залуус өөрсдөө үүнийг мэдэж байгаа эсэх нь дараагийн асуудал. Харин яагаад хүйсийн үүргийн тэнцвэр алдагдаж, гэртээ эзэн суух хүсэлтэй эрчүүд цөөрөх болов?
Бусдаас онцгой амт, тухтай тохилог орчинд өөрийн хүссэн хоолоо хайртай дотны хүмүүстэйгээ зооглох нь бидний хамгийн эрхэм зүйлүүдийн нэг байдаг.
Тэгвэл сүүлийн үед хүн бүхнийг амт чанараараа соронзон мэт татаж “Yummy Chicken”-д дурлагчид хаана байна тэр газраа хүргүүлдэг боллоо.
Хувьсал продакшны тав дахь бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” кино нээлтээ хийж үэзгчдийг байлдан дагуулаад байгаа билээ. Тэгвэл уг кино дээр гардаг Агуйн нууцыг жүжигчин А.Ганчимэг задаллаа.
Тодруулбал, зураг авалтын 20 хувь нь үзэсгэлэнт “Агуйн” хэсэг юм. Тус агуйг киноны Ерөнхий найруулагч /МУГЖ/ У. Уранчимэгийн санаачлагаар “Павильонд” хийж урласан бөгөөд агуй нь 15м урттай, 8м өргөн, 4м өндөртэй Монголын кино ертөнц дахь анхны томоохон хэмжээтэй агуй болсон юм.
