Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Энэ долоо хоногт тодорхойгүй нөхцөл байдал үүссэн ч тайван байгаарай. Хий хоосон бүү хардаж сэжиглэ. Таны өөнтөгч байдал бусдын эерэг сэтгэл санааг эвдэх болно. Өдөр тутмын энгийн амьдралаас таатай завшаан олж хар. Ойр дотнын хүмүүсийнхээ хайр халамжийг үнэлэх хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна. Хамт олон болон олон нийттэй нээлттэй холбоо тогтооход таатай. Мэргэжлийн салбарт мэдэгдэхүйц амжилт олох тул нийгэмд эзлэх байр суурь дээшилнэ. Ажил хэрэг явуулахдаа хуучны холбоогоо ашиглавал таатай. Зарим тохиолдолд өөрийн эрс шийдэмгий байдлаа харуул. Ямар ч нөхцөлд бусдын эрч хүчийг сэргээж чадах манлайлагч бай. Эрүүл мэнддээ анхаар. Архаг хууч өвчинтэй бол сэдэрч болзошгүй. Өөх тостой, хурц хоол хүнс бүү. Долоо хоногийн дунд үеэс хойш ахуйн хүрээ болон ажлын салбарт янз бүрийн асуудлаар хүндрэл, бэрхшээл тохиолдож болзошгүй байна. Өр ширээ багасгахын тулд зардал хэмнэх тухай байнга санаж яв. Цагаа олоогүй буруу худалдан авалт амьдралд тань төвөг удна. Хямралын үед өрөө төлж, орлогоор тасрахгүй байхаар ажлаа төлөвлө. Од эрхэс таны хайр сэтгэлийн мэдрэмжийг сэргээнэ. Ганц бие хүмүүс өөрийн хосоо хайж эхэлнэ. Таны гэр бүлд халуун дулаан, дотно уур амьсгал ноёлно. Халуун дулаан уур амьсгалыг аль болох удаан тогтоон барихын тулд жижиг сажиг гомдлуудаа март. Хэрвээ таны хайртай хүн хувийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа бол харилцан буулт хийж, бие биеэ сонсохыг од эрхэс зөвлөж байна.
ҮХЭР
Энэ долоо хоног бизнес эрхлэгч нар түншлэл байгуулахад таатай үе. Гэвч шинэ ажлын саналыг шууд бүү хүлээн ав. Бизнес эрхлэгч нар энэ үед хууль хяналтын байгууллагуудтай хэл амаа олохгүй бол алдагдалд орж болзошгүй. Хэрвээ байр суурь, харилцаа холбоогоо хадгалж үлдэхийг хүсвэл шинэ түншүүд хэрэгтэй болно. Бусдаас зөвлөгөө сонсох хэрэгтэй байна. Мөнгө санхүүгийн байдал энэ үед эерэг, сөрөг хандлагын аль аль нь илрэхээр байна. Цаг ямагт өөртөө шүүмжлэлтэй байж, сул талаа засаж өөрчил. Урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдалд орж магадгүй. Зөрчилдөөн үүсэж мэдэх тул хурц харилцаанаас аль болох зайлсхий. Бусдын үгэнд шууд л итгэж болохгүй. Хэрэг явдал ойлгомжгүй байвал шуудхан холд. Гэхдээ ихэнх хүмүүс асуудлыг амархан шийднэ. Харин шийдвэрийг бусдын дарамтан дор бус өөрөө гаргах ёстой. Шинэ мэргэжил эзэмших болон хувийн бизнесээ өргөтгөх зэрэгт боломжийн ирээдүй харагдана. Долоо хоногийн сүүл рүү хууль дүрэм, дэг журмаас болж тэвчээргүй зан гаргалгүй, болгоомжтой байгаарай. Хэрвээ ямар нэг хууль журмыг зөрчих юм бол бүх юм буруугаар эргэнэ. Хуурмаг чиг хандлагууд таныг зовоож эхэлнэ. Гэрээ хэлэлцээр болон худалдах, худалдан авалт хийх үйл ажиллагаа сайн хяналт шаардана. Судалгаа шинжилгээний ажил хийж байгаа бол одоо дахин сайн нягталж туршихад тохирсон үе. Ажлын ачаалал сэтгэлээр унахад хүргэж болзошгүй. Иймээс сайн амар. Гэхдээ дэмий буйдан дээр хэвтэлгүй гадуур гарч хувийн аж ахуйдаа хэрэгцээтэй зүйл эсвэл хувийн сонирхолтой холбоотой мэдээлэл судлан тархиа амраа. Эд хөрөнгө, орон байртай холбоотой өөрчлөлт гарна. Шинэ байр худалдан авах шийдвэр гаргаж магадгүй. Идэвхтэй амьдарч, ухаалаг алхам хийхийг од эрхэс танд зөвлөж байна. Чухал яриа хэлэлцээрийн хийх, бусадтай санал солилцоход тохиромжгүй. Хэн нэгэнд өөрийн үзэл бодлоо тайлбарлан итгүүлэхийг оролдох нь таатай үр дүнд хүргэхгүй.
ИХЭР
Энэ долоо хоногт од эрхсийн байрлал амжилттай ажил хэрэг, ашигтай арилжаа наймаа зэргийг билэгдэнэ. Санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэхэд эерэг байхыг боломж байна. Хуримтлуулсан мөнгөө хэрэгтэй байгаа эд зүйлс худалдан авахад зарцуулахыг танд зөвлөж байна. Гэрээ хэлэлцээр хийх үед олон зүйл дээр ихээхэн анхаарах шаардлагатай болно. Ямар ч хөрөнгө оруулалтын болзол хатуу санагдах ба шийдвэрээ гаргахаасаа өмнө дахин бодож үзээрэй. Таны чухал ажлыг саатуулах хүчин зүйл замд тань хөндөлсөнө. Ажил хэргийн харьцаанд хэрүүл маргаан гарах байх. Та тэвчээртэй бай. Итгэж найдсан хүнээсээ ч тусламж горьдолтгүй. Тиймээс анхааралтай байж өөртөө итгэ. Ажил хэргээ амжуулах том боломжууд олдоно. Та энэ боломжуудаа битгий алдаарай. Ойр дотнын хүнээ болгоомжгүй үг, шүүмжлэлээр гомдоохгүйн тулд үг яриагаа цэнэ. Хосууд бие биеийнхээ сонголтыг хүндэл. Хов живийн чанартай мэдээлэл их ирнэ. Санаандгүй байдлаар бусдыг гомдоохоос болгоомжил. Долоо хоногийн сүүл рүү архаг хууч өвчтэй хүмүүс эмчилгээгээ тууштай хийлгэ. Эрүүл мэндээ сайжруулах, хорт зуршлаасаа салахад тохиромжтой цаг үе. Ажлын их ачааллаас мэдрэлийн ядаргаа тусч, эрч хүчгүй болно. Өөрийн боломжийг бодит нөхцөлд байдалтай жишиж үз. Өмнөө хэт том зорилт бүү тавь.
МЭЛХИЙ
Энэ долоо хоногт ажлын асуудал хүнд тусч болзошгүй. Хувийн сахилга батыг дээд зэргээр ханга. Ажлын төлөвлөгөөнд тань гэнэтийн өөрчлөлт гарч яаралтай ажил хойшлогдоно. Ямар нэг зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлаас болж уурлаж бухимдах сэтгэл санаа тогтворгүй болох магадлал өндөр байна. Гэхдээ аль болох нийтэч, хөгжилтэй байх хэрэгтэй. Хэрвээ та хийсэн зүйлдээ дараа нь гэмшихгүй байхыг хүсвэл үр дүнг нь таамаглах боломжгүй санаагаа хэрэгжүүлэх гэж оролдох хэрэггүй. Зарим хүмүүс бусдыг зөв ойлгохгүй бололтой. Гэхдээ өөрт нь дотносох гэсэн хүмүүст нээлттэй байна. Харин хуучинсаг үзэл, түрэмгий зан бухимдлыг тань хүргэнэ. Шинэ ажилд орох магадлалтай. Өнгөц дүгнэлтээр шийдвэр гаргалгүй, хүлээцтэй байх үе. Өрсөлдөгчийн хэрэглэж буй арга барилыг анхааралтай судал. Таны бизнесийг булаахыг хүсэж буй хүмүүст хариу цохилт хурдан өгч сур. Гэр бүл, үр хүүхдийн хэрэгцээтэй холбоотой санхүүгийн зардал гарна. Орлогоо нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргаарай. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн хандлагаар та өөрийгөө илэрхийлэхдээ гайхамшигтай уян хатан байж харилцааг дээд зэргээр тогтоох болно. Аливаа ажлыг нарийн тооцоолж бүгдийг зөв зүйтэй зохион байгуулах хэрэгтэй. Эв найртай, зохион байгуулалт сайтай байх нь таны хувьд тийм ч хэцүү зүйл биш байна. Ажлын харилцаа холбоо ч сайн байна. Ил тод, шууд шүүмжлэлээс зайлсхий. Бусдад үл анзаарагдах үйл ажиллагаа явуул. Хов живийн хойноос хөөцөлдөх хэрэггүй. Ямар нэг амлалт, андгай тангарагт бүү итгэ. Хурдан шаламгай байдал танд хамгийн сайн туслагч болно. Архаг өвчин хүндрэх магадлалтай байна. Амралт сувиллын газар амрахаар одооноос төлөвлө. Хайр сэтгэлийн харилцаанд тохиолдох үйл явдал танд таалагдахгүй бололтой.
АРСЛАН
Энэ долоо хоногт шинэ ивээн тэтгэгч эсвэл найдвартай түншүүдийн тусламжтайгаар төлөвлөсөн ажлаа амжуулах боломжтой. Ажил дээр бий болсон асуудлыг дор нь шийдвэрлэхийг хичээ. Албан ёсны үйл ажиллагаанд тохиромжтой. Нөлөө бүхий, сонирхолтой хүмүүстэй танилцана. Хэрэгжүүлэх төсөл төлөвлөгөө танилцуулах үед дэмжлэг авах боломж байна. Санхүүгийн хөрөнгө оруулалт олох асуудал олон талын мэдлэг шаардана. Мөн сайн мэргэжилтний зөвлөгөө хамгийн чухал үе. Шинэ мэдлэг олж авах, уран бүтээл туурвих зэрэгт сайн. Та өөрийнхөө бүтээлч авьяас чадварыг бүрэн илэрхийлж чадна. Уран бүтээлч хүмүүс азтай байна. Од эрхэс сайн уран бүтээл туурвих боломж өгч байна. Ажил хэргийн холбогдолтой чухал хэрэгцээтэй мэдээлэл олж авах магадлалтай. Хувийн авьяас чадвараа ашиглаж чадах юм бол эрдэм шинжилгээний, судалгааны ажилд ихээхэн ахиц гарна. Ажил хэрэг амьдралд тохиох үйл явдлуудаас илүүтэй таны дотоод ертөнц, үзэл бодлоос голлон хамаарах магадлалтай. Гадаад нөхцөл байдал ойлгомжгүй байсан ч өөрийгөө зөв зам дээр байна гэсэн мэдрэмж авбал бүү эргэлз. Долоо хоногийн сүүл рүү гэрээ хэлэлцээрийг сайн явуулах боломжтой үе. Мөн хамтран ажиллах саналуудаас сонголт хийх хэрэгтэй болно. Энэ үед хамтрагчаа зөв сонго. Найз нөхөд тусалснаар чухал ажил бүтэх магадлалтай. Хэрэв та өөрийгөө харуулахыг хүсэж байгаа бол эр зориг гаргах үе. Хэмжээ тунг нь хэтрүүлчихгүй бол амжилт таны гарт байна. Хол газраас сонирхолтой мэдээ хүлээн авна. Хувийн амьдралд өөрчлөлт гарах тул үүнд бэлэн бай. Хайрын романтик харилцаандаа эелдэг байж, хамтрагчтайгаа бүх сэтгэл зүрхээ хуваалцах нь сайн ойлголцох үндэс болно.
ОХИН
Ажил хэрэгт амжилт гаргана. Нааштай үр дүнг найдвартай сайн хамтрагч ойртуулна. Харин хамтрагчдаа сэтгэл дундуур байвал өөрчлөлт шинэчлэлт хийгээд үзээрэй. Сайн хүмүүстэй хамтран ажилласнаар олон зүйлийг бүтээж чадна. Албан тушаал дэвших болон нийгмийн байр сууриа дээшлүүлэх тал дээр зөв үзэл бодлыг баримтлан, эрч хүчээ тасралтгүй жигд зарцуул. Зарим хорон санаатай хүмүүстэй сөргөлдөлгүй, аль болох зайгаа барь. Муу санаатнуудын хов живээс үүссэн хор хөнөөл ирж болзошгүй. Өмнөх эерэг хандлагууд хадгалагдах боловч бие тавгүйрхэж, ажлын үр дүнд муугаар нөлөөлнө. Санаа сэтгэл тогтворгүй байна. Өөрийн ойр дотнын хүрээллийг бүү сандаргаж түйвээ. Энэ нь таны ажил төрөл төдийгүй эрүүл мэндэд хор хохирол учруулна. Хайр сэтгэлийн харилцаанд хардалтаас болж сэтгэл хөдлөлөө хэт хурцаар илэрхийлэх үйл явдал гарах тул анхааралтай бай. Хувийн ёс суртахуундаа анхаар. Хайртай хүнээ хуурвал үүнийхээ төлөөсийг та төлнө. Ямар нэг хэрүүл маргаан таны талд шийдэгдэхгүй байх магадлалтай байна. Долоо хоногийн сүүл рүү аз сорих хүслээ дар. Эрсдэлтэй зүйлд хожигдох магадлал өндөр. Санамсаргүй байдлаар гэнэтийн зардал гарах нигууртай байна. Янз бүрийн салбарт тогтвортой амжилттай хүмүүстэй найз нөхөрлөлийн холбоо тогтоох боломж гарна. Аливаа харилцаанд өөрийгөө зөв илэрхийл. Худал жүжиглэлт хэнд ч таалагдахгүй. Буруу зуршлаа зоригтой шүүмжил. Өөрийн муу талыг өөгшүүлж болохгүй. Амьдралын хэвийн хэм хэмжээг сахь. Сэтгэл хөдлөл ихсэх үеийн цочир түрэмгий байдалдаа тэвчээртэй ханд. Эрүүл мэндэд хүндрэл учирч болзошгүй. Та эрсдэлд дургүй бол баталгаатай ашиг олохгүй зүйлд мөнгөө бүү үр. Хамгийн гол нь хууль зөрчихгүй, эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй байх хэрэгтэй. Од эрхэс таныг ажлын ачааллаа зохицуулж сайн амарч хооллож байх нь чухал гэдгийг сануулж байна.
ЖИНЛҮҮР
Энэ долоо хоногт мэргэжлийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Уран бүтээлч хүмүүсийн хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй байх. Ихэнх хүмүүс оногдсон үүрэг даалгавраа амжилттай биелүүлнэ. Идэвхгүй үлбэгэр байхаас зайлсхий. Эрч хүчээ бүү сулруул. Хүмүүс таныг тойрон хүрээлэх болно. Гэхдээ чухал ажлаа түр хойшлуул. Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах хэрэггүй. Яарсан үйлдлээс болж хөрөнгө санхүүгийн тал дээр алдаа гаргах эрсдэл их байна. Удаан боловч зөв замаар явахад буруудахгүй байх болно. Сэтгэл зүйн дарамт болох түрэмгийлэл ирэх аюул байна. Шинэ ажил эхлэлгүй, хуучин дутуугаа дуусга. Таагүй санаа бодолд бүү авт. Гадуур гарч муу хүмүүстэй бүү нийл. Элдэв урхинд орохоос зайлсхий. Өөрийн дадал зуршил болсон ажил хэрэгч орчиндоо байхыг хичээ. Хайрын харилцаанд түр зуурын шохоорхолд автаж магадгүй. Энэ харилцаа таны санасан шиг удахгүй байж мэднэ. Гэр бүл тань найдвартай бат бөх ар тал болж чадна. Хайртай хүмүүстээ анхаарал тавьж бай. Гэр бүлийн сайн сайхан уур амьсгал танаас илүү хамаарна. Долоо хоногийн сүүл сайн төвлөрч чадвал ямар ч ажилд өөрийгөө бүрэн зориулах боломжтой болно. Таны сэтгэл санааг тайвшруулах сонирхолтой зүйл байвал түр ч болтугай өөрийгөө амраагаарай. Энэ нь таныг гол зүйлд сайн анхаарлаа хандуулахад сургана. Эргэж буцсан шийдвэр шинэ ажил эхлэхэд таатай нөлөөлөхгүй. Амьдралын нөхцөлөө өөрчлөх боломж гарна. Хүүхдүүдийн хүмүүжлийг анхаарахад тохиромжтой цаг. Хуучин түнштэйгээ учраа олбол ажилд сайн нөлөө үзүүлэх болно. Хөшүүн залхуу байдлаас зайлсхийж, дэмий суулгүй хувийн ажил хэргээ хөөцөлд. Гэр орондоо тохилог байдлыг бий болгох, хэрэгцээтэй зүйлс худалдан авах, амралт аялалд бэлтгэх зэрэг ахуйн ажлуудаа амжуулбал хэзээ нэг өдөр гэнэт овоорох ачааллын багасгаж өгнө. Эрүүл мэндээ анхаар. Хоол боловсруулах эрхтэн муудаж болзошгүй.
ХИЛЭНЦ
Энэ долоо хоногт од эрхсийн байрлал танд авьяас чадвараа нээн илрүүлэх боломж олгож байна. Хэрэв та эрхэлж буй ажилдаа чин сэтгэлээрээ хандвал таныг ойрын үед албан тушаал ахих боломж гарна. Эргэн тойронд тэмцэл өрсөлдөөн дээд цэгтээ хүрнэ. Гэхдээ бүгдийг шударгаар хуулийн дагуу хий. Алдаа гаргавал хурдан буруугаа хүлээхгүй байх нь таагүй үйл явдлын үндэс болно. Ажилдаа аз жаргалтай амьдралын нэгээхэн хэсэг мэтээр хандвал түүнээс баяр баяслыг авах болно. Харин чухал ажил хэргийн харилцаанд сэжиг бүхий хүмүүсээс зугтахыг хичээ. Дарга удирдлагын зүгээс ирэх үүрэг даалгавар ойлгомжгүй байх магадлалтай. Сэтгэлийн уналтыг гэнэн аргаар тайлах гэж бүү оролд. Шинэ үйл ажиллагаатай холбоотой хүндрэл үүсэх магадлалтай. Бусдаас өөр байхыг хүсэж байгаа бол золиослох зүйлээ сайн тооцоол. Долоо хоногийн сүүл рүү гаднын нөлөөнд хэт автах магадлалтай. Ямар нэгэн онцгой нөхцөл байдлаас болж та хүсээгүй асуудалдаа зайлшгүй санаа тавьж эхэлнэ. Хэрэв танд удсан өр төлбөр байгаа бол хурдан салахын тулд болж бүтэх бүхнийг хий. Эрүүл мэнд анхаарлын төвд байх ёстой. Зөв эмчилгээ сувилгааг цаг алдалгүй хийлгэвэл таны эрүүл мэндэд төдийгүй гадаад өнгө үзэмжид сайнаар нөлөөлнө. Гэр бүлийн амар тайван байдал ажлын ачаалал, эргэлзээг мартахад тусална. Үр хүүхдүүдийнхээ хүсэл эрмэлзлийг сонсож, өөрийн боломжоор дэмжээрэй. Тэдэнд өөрийнхөөрөө байх боломж олго. Гол нь тэдэнтэй илэн далангүй ярилц. Хувийн харилцаагаа сайжруул. Бусдад өөртөө итгэх хүч олоход нь тусалж дэмж.
НУМ
Энэ долоо хоногт хуучны дурсамж сэргэх сонирхолтой урилга хүлээж авна. Ирээдүйдээ хэрэгтэй үнэлж баршгүй туршлага олж авна. Сайн үйлс хийх нь өөртөө бахархам түүх үлдээх боломж олгоно. Ажил хэрэгч уулзалт сонирхолтой бөгөө үр ашигтай болно. Орлогоо нэмэхийн тулд хүч бололцоогоо бүү хайрла. Нөлөө бүхий хүмүүстэй уулзах уулзалтдаа онцгой ач холбогдол өг. Мөнгө хөрөнгөтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэхдээ анхааралтай бай. Олон янзын саналаас сонголт хийх хэрэгтэй болно. Өөр үзэл бодолтой хүмүүстэй бүү марга. Ойр дотнын хүмүүстэйгээ бүү зөрчилд. Таны сонирхлыг шууд үр дүн гаргах ажил хэрэг татна. Ямар нэгэн асуудлыг шийдэх ур чадвар тод илрэн гарна. Од эрхсийн тохиол танд сайхан учрал бэлэглэнэ. Сонирхолтой бөгөөд хэрэгтэй мэдээ мэдээллийг та сонсоно. Гэхдээ од эрхэс энэ цаг үед үйл ажиллагааны хүрээгээ өргөтгөх санаагаа түр хойшлуулахыг зөвлөж байна. Гаднын таагүй нөлөө далдуур нөлөөлөх бололтой. Сүүлийн үед холбоо барихгүй байгаа дотнын найз нөхөдтэйгөө уулзалд. Хэсэг хугацаанд уулзаагүй хүмүүстэйгээ уулзах боломж гарна. Долоо хоногийн сүүл рүү уран бүтээлч хүмүүс мөрөөдлөө биелүүлэхэд нэг шат ахина. Зохиол бүтээл тань шагнал авах магадлалтай. Мөн бусад мэргэжлийн салбарт ч өөрийгөө нээн харуулах, хөдөлмөрөө магтуулах боломжтой. Од эрхсийн тохиолоор илрэх таагүй нөлөө буурч байгаа ч энэ үед ажил хэрэгтээ онцгой ач холбогдол өгч анхааралтай бай. Нам гүм газар байхыг хүсвэл өөрийн оюун санааг сонсож, дотоод тайвшралыг олж чадна. Зарим хүмүүс өвөрмөц арга хэмжээнд оролцох хүсэлтэй байна. Ямар нэг аргаар өөрийгөө бага ч болов өөрчлөх гэж оролдоод үз.
МАТАР
Энэ долоо хоногт байгуулсан зарим гэрээ хэлэлцээрүүдийг эргэн харах байх. Зарим зүйл заалт маргаантай байх магадлалтай. Та сэтгэлийн хөөрлөө дарж, санаачилга гаргавал бусдыг өөртөө татах болно. Ирээдүйд юу болохыг дотроо төсөөлөн харж, урьдчилан мэдрэхийг хичээ. Сонирхолтой үйл ажиллагаа эсвэл уран бүтээлдээ цагаа зориулна. Мэдрэмжтэй байдал тань хүмүүстэй харилцахад тус болно. Уран бүтээлч хүмүүс өөрийн мэдрэмжээ бүтээлдээ ер бусын байдлаар илэрхийлнэ. Хэн нэг хүний таатай саналыг залхуурч хойшлуулах хэрэггүй. Учир нь дараа нь ашиглаж чадаагүйдээ харамсах болно. Хэцүү байсан ч бүгдийг урьдчилан төлөвлө. Аливаа үйл явдлыг хүлээн авах хурц мэдрэмж, гүйлгээ ухаанаараа бусдаас ялгар. Хамтрагч нартайгаа харилцахдаа ойлгомжгүй байдалд орохгүйг хичээ. Хайр дурлалын харилцаа асуудалтай учирна. Долоо хоногийн сүүл рүү хувийн амьдралд нөлөөлөхүйц үйл явдал болно. Найз нөхөдтэйгөө, гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөвөл сэтгэл санаа эерэг болж, ажлын эрч хүч ундарна. Дотнын хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ярилцвал таатай сэтгэгдэл төрүүлж чадна. Өндөр ачаалалтай байвал бие махбод хямарч магадгүй. Бусдаас шалтгаалсан алдаа танд ирэх магадлалтай. Эрч хүч буурах, сэтгэлээр унах байдал тохиолдож болзошгүй. Өөрийн далд ухамсрыг нээж чадвал шинэ бодол санаанууд толгойд тань орж ирнэ. Амьдралын төлөө гал цогтой тэмцэх эрмэлзлийг өөрийнхөө дотроос хай. Эрх чөлөөтэй, бие даасан байх бололцоо гарна. Гэхдээ та амьдрал хамгийн чухал зүйл юу болох талаар эргэцүүлж бодох хэрэгтэй болно. Яаруу сандруу шийдвэр бүү гарга. Хөнгөн хуумгай явдлаас зайлсхий. Ханиад томуу болон халдварт өвчнөөс сайн сэргийлэх хэрэгтэй.
ХУМХ
Энэ долоо хоногт од эрхсийн эрхшээлээр бусадтай харьцаж ажил хэргийн харилцаа тогтооход тааламжтай байна. Туршлагатай хүмүүсийн зөвлөгөө таны хувьд цагаа олсон тусламж байх болно. Нийгмийн байр сууриа шинэ шатанд гаргахын тулд та томоохон үсрэлт хийхээр оролдох хүсэлтэй байна. Таны үйл ажиллагаа сонирхолгүй, нэгэн хэвийн ажилтай байвал ахиц дэвшил гарахгүй байх магадлалтай. Өөрийн байр суурийг ил тод илэрхийл. Харин бусдад өөрийн зөвийг батлах гэж хэт улайрвал эсрэг үр дүнд хүргэнэ. Гэнэт гарч ирсэн бололцоог ашиглан хувийн байр суурийг бэхжүүлэх гэсэн эрмэлзлэлээсээ болж ойр дотнын хүмүүсийнхээ итгэлийг алдаж болзошгүй. Бусдад өөрийнхөө саналыг тулгах гэсний хэрэггүй. Өөрчлөлт шинэчлэлийг хүн бүр ойлгон хүлээж авахгүй тул зарим үед тэвчээр гаргах хэрэгтэй. Мэдлэг боловсролын түвшингээ дээшлүүлэх боломжийг ашигла. Тулгарсан асуудлыг шийдэхэд бүх анхаарал, эрч хүчээ хандуул. Дотоод эрхтнүүд тавгүйтэх магадлалтай. Хоолны дэглэм болон хүнсэнд хэрэглэх бүтээгдэхүүнүүдээ анхаар. Долоо хоногийн сүүл рүү бусдад бүх нууцаа дэлгэхээс болгоомжил. Даруухан байж өөрийн амжилтыг олонд бүү зарла. Энэ нь таныг хар цагаан хэл ам, атаархлаас хамгаална. Арилжаа наймаа хийх, хэрэгцээтэй худалдан эд зүйл худалдан авах зэрэгт тохиромжтой. Хамтрагч түншүүд зарим санаагаа амьдралд хэрэгжүүлэхэд тус болох бололтой. Гэхдээ од эрхэс төлөвлөсөн бүх ажлыг түргэн амжилт олоход нөлөөлж чадахгүй бололтой. Дэмий зүйлд мөнгөө үрсний хэрэггүй. Зарим үед нэрэлхэлгүй арвилан хэмнэхийг хичээ. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөө. Өөрийн дотоод сэтгэл, хүсэл сонирхлыг сонс. Залуу хүмүүс хувийн амьдралаа өөрчлөх шийдвэр гаргах бол өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч байгаарай. Хайр дурлалын гэнэтийн романтик учрал тохиолдож магадгүй.
ЗАГАС
Энэ долоо хоногт ажил хэрэгтээ уран бүтээлч сэтгэлгээг ашиглавал таатай. Та өөрийнхөө шаргуу чанарыг ил болговол ажлынхаа үр дүнг бодитоор хүртэнэ. Од эрхсийн таатай нөлөөлөл нь харилцаа холбооны зохицолд сайнаар нөлөөлөх бөгөөд таны ажил хэрэг саадгүй бүтэх болно. Ажил хэргийн шийдвэр гаргахдаа нэр хүндтэй хүмүүсийн туршлагыг судал. Мөнгөний хэрэгцээ их гарах тул та бухимдана. Ийм үед мөнгөнөөс хэт хамаарахаас зайлсхий. Бодол хүслээ бусдаас нуу. Ажилладаг салбарт тань томоохон өөрчлөлт гарч болзошгүй. Цаг үетэйгээ хөл нийлүүлж чадахгүй бол ямар ч ур чадвар хэрэггүй болно. Гэхдээ туршлагыг юу ч орлож чадахгүй хэвээр байх болно. Хамгийн гол нь таны зөн мэдрэмж хэрэг болно. Идэвхтэй байж ямар ч тохиолдолд ухралт хийж болохгүй. Хэтэрхий даруу байх хэрэггүй. Нөхцөл байдлыг өөрийн биеэр таньж мэд. Сонирхол нэгтэй шинэ танилтай болох боломж олдоно. Энэ нь цаашид ажил хэргийн болон бизнесийн шийдвэр гаргахад ашиг тустай байх болно. Долоо хоногийн сүүл рүү таны амьдралыг өөрчлөх нөхцөл байдал үүснэ. Харин танд тууштай байдал дутагдаж магадгүй. Чухал гэж бодсон шийдвэрүүдээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байж гаргасан нь дээр байх. Үйл явдалд хөнгөн хуумгай байдлаар хандах , бусдыг үл ойшоох нь нэр хүндийг тань сэвтүүлэх шалтгаан болно. Хэдий ихээхэн мөнгөний хэрэгцээ гарсан ч өөрийнхөө боломжид тохирох алхам хийгээрэй. Энэ үед анхны дүгнэлт хуурмаг байх магадлалтай тул аз турших хэрэггүй. Үр хүүхдүүддээ анхаарал тавь. Тэдэнд таны дэмжлэг хэрэгтэй байна. Эрүүл мэндээ сайн анхаар. Архаг өвчин хүндэрч болзошгүй. Хувийн амьдралд хайртай хосууд муудаж, хэсэг хугацаанд хүйтэн уур амьсгалтай байх магадлалтай. Дотоод сэтгэлээ аль болох эерэг байлга. Хайртай хүн тань танд эргэлзэнэ. Үүнийг зохицуулахад та сэтгэл гаргавал амьдрал тань амар хялбар болно.