Зохиогч: Урлаг

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 05. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 26. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, 6 цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Шид.Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эх болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Идэрийн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Read More

Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө чимж, өнгөлж яваа сайхан бүсгүйчүүдийн нэг нь Мисс Т.Туяамаа. Азийн топ модель түүний амжилтын гараа ”Мисс Монголиа 2010” тэмцээний авьяаслаг мисс, ”Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель, Солонгосын “Керасис”-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагналын эзнээр тодорч өнөөгийн өндөрлөгт хүрсэн.Тэрбээр Австралид сүйт залуутайгаа хамт амьдарч байгаа.

Read More

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн залуус олон ч сайхан уран бүтээлээрээ сонсогч түмнийхээ хүндлэлийг хүлээсэн билээ. Хамтлагийн залуус өнгөрөгч онд уран бүтээлийн олз омог ихтэй байж Монгол орон даяар аялан тоглолтоо хийхээс гадна “Надад үлдсэн найз бүрэн хэмжээний мюзиклээрээ сонсогчиддоо бэлэг барьсан.

Read More

Монголын рок попын түүхэнд 20 гаруй жилийн турш домог болон гялалзаж яваа “Хурд” хамтлаг эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан энэ сарын 8-ны өдөр “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” хэмээх тоглолтуудаа үзэгч түмэндээ хүргэхэд бэлэн болжээ. Хамтлагийнхаа түүхэнд анх удаагаа нэг өдөр хоёр өөр тоглолтыг толилуулах гэж байгаа “Хурд”-ынхан өнөөдөр “Castle” клубд хэвлэлийн бага хурлаа хийсэн юм. Тэд “Нарлаг диваажин” хэмээх шинэ дууны цомгоо өлгийдөн авснаа үзэгч, сонсогч түмэндээ танилцуулж, тоглолтынхоо тухай мэдээллээ. Тэд хэлэхдээ “Манай хамтлагийн үзэгч фенүүдийн 70-80 хувь нь эмэгтэйчүүд байдаг учир 20 гаруй жил бидний дууг сонсож, үнэнчээр дэмждэг монголынхоо бүсгүйчүүдэд зориулан ийнхүү эмэгтэйчүүдийн баяраар тоглолтоо хийж байгаа юм” гэж байлаа.

Read More

Өнөө цагийн нийтийн дуучдыг өнгөлж яваа МУСТА А.Түмэн-Өлзийг дуунд дуртай монголчууд андахгүй. Тэрээр “Баясгалантай дэлхий” “Хайрын тэнгэр диваажин” тоглолтуудаараа түмэн олноо уяраасан билээ.

Тэгвэл МУСТА дуучин А.Түмэн-Өлзий удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Хатан гоо ээжүүддээ” тоглолтоо зохион байгуулж байгаа бөгөөд тоглолт “Улаанбаатар” ресторанд 18:00 цагаас ганцхан удаа болох юм.

Read More

Хошин урлаг & Нийтийн дуучдын хамтарсан “Бүх хайраа бүсгүйчүүддээ” шоу тоглолт гуравдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд 19 цагаас болохоор товоо зарлалаа.

Тус шоу тоглолтод “Шилдэг өнгө”, “Мөрөөдлийн теарт”, “Пароди” хамтлаг, Чапи & Суурь бүсгүйчүүддээ инээд бэлэглэхээс гадна МУГЖ, Дуучин Д.Энхзул, Б.Болормаа, “Увертюра” хамтлаг, МУСТА Д.Намсрайноров, Г.Эрдэнэтунгалаг, Дуучин Б.Оюунбат , Р.Бадралмаа, Б.Буянжаргал нар оролцож өөрсдийн ая дуугаа өргөнө.

Read More