Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хурд”-ын VIP тоглолт “Castle” клубт болох бол “Инэмсэглэ бүсгүйчүүд” тоглолт АСА циркэд болно
Уртын дуу

“Хурд”-ын VIP тоглолт “Castle” клубт болох бол “Инэмсэглэ бүсгүйчүүд” тоглолт АСА циркэд болно

Урлаг Урлаг04/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cfe6add1a892c2adaa37ad984d0d96fa6125366872016-03-04-15-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын рок попын түүхэнд 20 гаруй жилийн турш домог болон гялалзаж яваа "Хурд" хамтлаг эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан энэ сарын 8-ны өдөр “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” хэмээх тоглолтуудаа үзэгч түмэндээ хүргэхэд бэлэн болжээ. Хамтлагийнхаа түүхэнд анх удаагаа нэг өдөр хоёр өөр тоглолтыг толилуулах  гэж байгаа "Хурд"-ынхан өнөөдөр "Castle" клубд хэвлэлийн бага хурлаа хийсэн юм. Тэд "Нарлаг диваажин" хэмээх шинэ дууны цомгоо өлгийдөн авснаа үзэгч, сонсогч түмэндээ танилцуулж, тоглолтынхоо тухай мэдээллээ. Тэд хэлэхдээ "Манай хамтлагийн үзэгч фенүүдийн 70-80 хувь нь эмэгтэйчүүд байдаг учир 20 гаруй жил бидний дууг сонсож, үнэнчээр дэмждэг монголынхоо бүсгүйчүүдэд зориулан ийнхүү эмэгтэйчүүдийн баяраар тоглолтоо  хийж байгаа юм" гэж байлаа.

Тодруулбал урлаг судлаачдаас өндөр үнэлгээ аваад байгаа нийт 18 дуутай, энэхүү хос цомогоо 3-р сарын 8-ны өдрөөс буюу эмэгтэйчүүдийн баяраас эхлэн худалдаанд гаргах ажээ.  Мөн "Инээмсэглэ бүсгүйчүүд" хэмээх шоу тоглолтоо өнөө жил хоёр дахь жилдээ тоглох бөгөөд энэхүү тоглолт нь “АСА” циркт болох юм байна.  3-р сарын 8-ны өдрийн 15.00 цагаас тоглох уг тоглолтонд хүрэлцэн ирсэн бүх бүсгүйчүүдэд  "Халгай" брэндийн бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгөх аж.

Харин 1998 оноос хойш жил бүр уламжлал болгон тоглож ирсэн “Ханьдаа дуулъя” цэнгүүн тоглолтоо энэ жил “CASTLE”-д тоглохоор болжээ. Шинэ оны өмнөхөн нээлтээ хийсэн бөгөөд текник тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг зэргээс эхлүүлээд дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар тоноглогдсон уг  клубд хийх тоглолтоо зөвхөн 600 үзэгчидэд  зориулан  “VIP” хэлбэрээр зохион байгуулах юм байна. Өөрөөр хэлбэл үзэгч та бүхэн  "Хурд"-ын тоглолт үзэнгээ тэдэнтэй хамтдаа дуулж, бүжиглэнгээ клубын ширээнд тухлан бүх төрлийн уух зүйлээр чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой юм.
Тоглолтонд урилгаар Монголын рок попын сор болсон уран бүтээлчид оролцох бөгөөд үзэгчид маань 20:00-23:00 цагийн хооронд шоу тоглолтоор хөглөгдөх бол үргэлжлүүлэн 23:00-04:00 цагт Монгол гадаадын шилдэг DJ, MC, ОХУ-ын секси бүжигчдийн гайхалтай шоугаар баяраа тэмдэглэх боломжтой гэдгээрээ маш шинэлэг, дахин датагдашгүй тоглолт болж чадах нь ээ. Дашрамд дуулгахад шоу тоглолтын зохион байгуулагчдийн зүгээс үзэгчиддээ бэлэг болгож 20:00-23:00 цагийн хооронд болох шоу тоглолт, 23:00-04:00 цагийн party-нд 1 тасалбараар үйлчлүүлэх боломжыг олгож байгаа юм байна.

Тоглолтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99117476, 99139933, 89894373 дугаараас лавлаарай

Н.Ганаа 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.