Уран бүтээлч Б.Дөлгөөний “Бүрхүүл” үзэсгэлэн дэлгэгдэж байна. Монгол-Солонгосын Гранд Арт 5 залуу уран бүтээлчдийн наадмын тэргүүн шагналт, Японы хувцас загварын 47 дахь орон улсын уралдаан, Hempel Fashion Award Beijing уралдааны финалист, VISION 2010 Хувцас загварын шоуны Шилдэг дизайнерын шагналт уран бүтээлч Б.Дөлгөөн нь Хятад, Япон, Солонгос, Хонг Конг, АНУ, Герман, Франц, Непал, Белги улсуудад зохион байгуулагдсан үзэсгэлэн, уралдаанд дүрслэх урлаг, хувцас загварын бүтээлүүдээрээ амжилттай оролцож байсан юм.
Зохиогч: Урлаг
Монголын урлагийн амьд домог “Хурд” хамтлаг эмэгтэйчүүддээ зориулаад “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” гэсэн хоёр тоглолтоороо бэлэг барих болсноо дуулгасан. Тус тоглолтын хэвлэлийн хурлыг 3 -р сарын 4-ны өдөр буюу өнөөөдөр”Castle клуб”-д 12:00 цагаас хийхээр болжээ. Тус хурлаар 3-р сарын 8-ны өдөр болох хоёр тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх бөгөөд “Нарлаг диваажин” шинэ цомгийн танилцуулгаа мөн хүргэх юм.
Улаанбаатар угаасаа байлдаан тэмцлийн нэртэй хот. Улаан шороон дунд баатарлагаар амьдарч байгаа эр зоригтнуудын өлгий. Дайны үед бүслэлтэнд байсан хотод оросууд баатар цол олгон мандуулсан билээ. Тэгэхэд манай нийслэл жилийн жилд, эргэх дөрвөн улиралд бүх төрлийн бүслэлт, довтолгоон дунд байна. Улаанбаатарын шинэ иргэн төрөхийн шалан дээр гудиггүй төрж, агаараар биш угаараар хээвнэг амьсгалан хүн болохын төлөө тулаан хийнэ. Гадаадын тусгайгийнхан, тэнгисийн явган цэрэг ч ийм утаан хөшгөнд муужирч унана. Монгол эмээ өвс идсэн өөдгүй золигнууд гэчихсээн эгнээгээрээ давхарлаад ойчсон харь цэргийн дундуур үглээд тууж явна л гэж мэд. Францад болсон эмх замбараагүй байдлын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч, амьсгал боогч хийн сум хэрэглэхэд Улаанбаатараас дүрвэн очсон монголчууд зүв зүгээр явж байсныг Парисын сонинд гайхашран бичжээ. Ленинградын сая сая хүн талхны талонтай тулдаа өлсгөлөнг тэсч гарсан бол Улаанбаатарын олон мянган иргэн огт талонгүйгээр юм олж идэж байна. Билетгүйгээр зорчиж, халаасандаа 500 төгрөггүй мөртлөө дэлхийн явдлыг шүүн хэлэлцдэг юм. Нийслэлийн нэг хүнд сүмогийн лагс хүнд бөх Миябияматай тэнцэх хорт бодис ноогдоно. Улаанбаатарын мөлхөө жаал ч Миябиямагийн морь болох тэнхээтэй, тэнгэрлэг хүмүүс.
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Төв, Хэнтий, Дундговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа Малчин ард түмнээ дэмжих зорилготой аянг дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар санаачилж, ажил хэрэг болгохоор шамдаж яваа тухайгаа дуулгалаа.
МУГЖ С.Жавхлан МУГЖ Т.Баясгалан нар Б.Энхлэн охинд туслахаар болсон байна. Тэд хамтран “Илгээлтийн эзэд” тоглолтоо энэ сарын 14-ны өдөр Бөхийн өргөөнөө хийх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээллэсэн.
Орчин үеийн эмэгтэйчүүдийн нүцгэн үнэн /Видео/
Оюутан ахуй цагаасаа хамтран уран бүтээл хийж монгол түмнээ нийтийн дууны гайхалтайг хослон харуулж олон ч хүний хайр хүндэтгэлийг хүлээж явсан хос дуучид бол МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар билээ.
