Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Гавьяатууд хамтран “Илгээлтийн эзэд” аяныг өрнүүлж, тоглолтоо хийнэ
Одод

Гавьяатууд хамтран “Илгээлтийн эзэд” аяныг өрнүүлж, тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг03/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2ba5a59feca3199485b9da9852395e6a8712821632016-03-03-15-38[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гэрэл зургийг www.mpa.mn-с ашиглав

Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа Малчин ард түмнээ дэмжих зорилготой аянг дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар санаачилж, ажил хэрэг болгохоор шамдаж яваа тухайгаа дуулгалаа.

МУГЖ С.Жавхлан "Тус аяныг санаачилж зохион байгуулж байгаа Т.Баясгалан бид хоёр "Илгээлтийн эзэд" хамтарсан тоглолтоо Улаанбаатар хотоос эхлэн бүхий л аймаг, суманд хийх төлөвлөгөөтэй байна. Тоглолтын бүх ашиг нь цаг уурын хүндхэн нөхцөлд амьдарч байгаа малчин гэр бүлүүдэд сэтгэлийн дэм болохоос гадна ОБЕГ-аар дамжуулан хэрэгтэй эд материал, бэлэн мөнгө болж эзэндээ очих болно. Манай аяныг дэмжиж байгаа Засгийн Газар, БСШУЯ, ХХААЯ-ны хамт олондоо баярлалаа. Хүн бүрийг манай тоглолтыг ирж үзээсэй. Ирэхдээ цэцэг, бэлэг биш, малчин ард түмэнд хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авчраарай гэж хүсье" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Мөн МУГЖ Т.Баясгалан "Удаан уулзаагүй та бүхэнтэйгээ уулзаад баяртай байна. Малчин түмэн маань 20-иод жилийн турш бидний дууг сонсож, дэмжиж, хайрлаж ирсэн. Тиймээс бид нар ч гэсэн өөрсдийнхөө чадлаар малчдаа дэмжих учраас ийнхүү аяныг санаачилсан. Эхлээд Улаанбаатар хотын Бөхийн өргөөнд энэ сарын 14-нөөс тоглох болно" гэсэн юм.

БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг “Тус аяныг манай яам бүрэн дэмжиж ажиллах болно. Аяны хүрээнд “Нэг хүүхэд-нэг нэмнээ”, “Малчин оюутан” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно" ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Илгээлтийн эзэд" аяныг санаачилж, малчин иргэддээ сэтгэл санаа болон эд материалын хувьд дэмжих гэж байгаа МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нартаа Монгол Улсын Засгийн Газрын нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Одоогийн байдлаар Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймагт зудын нөхцөл байдал хүнд байна. Нийт 300 гаруй мал хорогдсон. Цаг агаарын хүнд нөхцөл байдал малчин ард иргэдэд хүндээр тусч байна. Ийм нөхцөл байдалд ЗГ арга хэмжээ авч байгаа ч гэсэн ОУ-ын байгууллагуудаас тусламж хүссэн. Засгийн Газар бүх талаар дэмжих бөгөөд ОБЕГ хуулийн дагуу, үүргийн дагуу бүх талаар нь дэмжиж, зохион байгуулалттайгаар ажиллах болно" энэ үеэр онцлов.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025

Уртын дуучин Б.Бямбадорж Олон улсын дуулаачдын уралдааны хоёр төрөлд тэргүүн байр эзэлжээ

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.