БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Завхан голын эх, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
Зохиогч: Урлаг
Таны унших чадвар сүүлийн жилүүдэд сайжирсан уу? Та энэ 2016 оны төлөвлөгөөндөө илүү их ном унших төлөвлөгөө гаргасан уу? Гэсэн хэдий ч та хэрхэн сайн уншигч болохоо мэдэхгүй байна уу?
Гайхалтай уран зургууд
“Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэгийг үзэгчид сайн танина. Жүжигчний уран чадваргүй эзэмшиж яваа залуу жүжигчин. Өөрийгөө эвдэхийг илүүтэй хүссэн болов уу гэмээр дүрийг бүтээсэн. Удахгүй тэрхүү дүр нь олны хүртээл болно. Жүжигчин хүн бүр өөрийгөө эвдэхийг эрмэлзэж явдаг байх.
Гучин нас… Амьдралаас олон зүйлийг авсан юм шиг боловч бас олон зүйлийг алдсан намбатайхан нас юм. Ихэнх 30 настай эмэгтэйчүүд гэр бүлтэй болж, нэгээс хоёр, зарим нь гурван хүүхэдтэй болчихсон амьдрал нь ерөнхийдөө тогтсон байдаг. Ажил төрөл дээрээ тодорхой байр суурь эзэлсэн байх бөгөөд удирдлагууд гүйцэтгэх ажилд томилохоосоо илүүтэйгээр итгэл үзүүлэн бага ч гэсэн удирдлагын эрх өгч эхэлдэг.
Улс төрд хүч үзэхээр шийдсэн гэдгээ зоригтойгоор илэрхийлсэн дуучин Нара 25-р суваг телевизийн Дуусдаггүй яриа нэвтрүүлэгт оролцов. Нэвтрүүлгийн үеэр түүний зоримог шийдвэрийн талаар голлон ярилцаж байсан. Гэтэл Шилэн Цогоо гэх эрхэм “Яг ямар дуу дуулсан юм бэ? Дуучин хүн ямар нэг дуу дуулсан байж л таараа, тэрийг нь хүмүүс сайн мэддэггүй юм гэхэд ядаж нэг удаа сонссон байх учиртай” гэсэн асуултанд Нара тов хийсэн хариулт өгсөнгүй. Харин түүний өмнөөс Наранзун хариулт өгч хүн хийх гэсэн Шилэн Цогоог өөрийн байдалд оруулж орхив.
“Ингэн тэмээний нулимс”, “Шар нохойн там”, “Чингисийн хоёр загал” зэрэг киноны хөгжмөөрөө олонд танигдсан Соёлын тэргүүний ажилтан Ч.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 18 цагт Улаан-Үд хотын Филармонид уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байна.
Хөгжимлөг, оюунлаг үзэгчидтэй тус Филармони нэрт хөгжимчний маань тоглолтыг “Ятгын хатан хаан” хэмээн нэрийджээ. Ч.Мөнх-Эрдэнийн тоглолтод этно “Алтай” хамлаг уран бүтээлээ өргөнө. Энэ тухай мэдээлэл хэдийнэ Улаан-Үд даяар тархасан бөгөөд бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Монгол туургатны их ятгач, нэрт хөгжимчний тоглолт танхим дүүрэн үзэгчтэй сайхан болно гэдэгт итгэлтэй байна.
АНУ-ын иргэн, Анита Моржани гэх энэ эмэгтэй хорт хавдрын 4-р үедээ команд орснооср клиник үхлийн туршлагыг амссан талаар ТEDх дээр илтгэл тавьжээ. Эмч нар түүний хорт хавдар эмчилгээгүй учраас сэхэх боломжгүй бөгөөд эцсийн замд нь үдэхийг гэрийнхэнд нь сануулсан байна. Комад ороод ухамсар нь шууд бүхнийг мэдэрч, эргэн тойрноо 360 хэмээр харж, ойлгож эхэлжээ.
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийг Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар ахалж байна. Ажлын хэсгийнхэнтэй БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан уулзаж ойг тэмдэглэн өнгөрүүлэх зарим арга хэмжээний талаар үүрэг өгсөн юм.
