Зохиогч: Урлаг

Өөрийн хэлэх үгээ дуугаараа дамжуулчихдаг Gee сүүлийн жилүүдэд нэлээдгүй хэдэн орноор аялаад байгаа. Өөрийн уран бүтээлээ сонсогч, фэнүүддээ хүргэхээр ажиллаж эхэлсэн гэдгээ дуулгалаа. Түүнийг ирэх гуравдугаар сарын 03-нд “Харьд” хэмээн постор бүхий гэрэл зургийг өөрийн цахим хуудаснаа оруулжээ. Үүнийг нь харсан дууг нь сонсохгүй байж чаддагүй залуус тоглолтоо хийх нь хэмээн андуурсан бололтой.

Read More

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр 43 нас хүрч байна. Түүнийг арлын оронд найман жил суралцаж инженер мэргэжлээр төгссөн Япон хүмүүжилтэй шинжлэх ухаанч хүн гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа “Өнөөдөр миний төрсөн өдөр. Өглөө ээжтэйгээ утсаар яриад өнөөдрийн ажлаа урамтай эхэллээ. Би өөрийгөө ээжтэйгээ илүү адилхан хүн гэж боддог.” гээд Хурууны хээ нэвтрүүлэгт ээж аавынхаа тухай ярьсан бичлэгээ оруулжээ.

Read More

Indiewire, Variety зэрэг киноны томоохон цахим хуудсуудаас АНУ-ын кино академийн дээд шагнал болох Оскарыг ямар кино, уран бүтээлчид хүртэх талаарх таамгийг мэргэжлийн кино судлаач, шүүмжлэгчдийн санал дээр үндэслэн гаргаад эхэлжээ. Тэдгээр таамагт үндэслэн 88 дахь удаагийн Оскарын шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай бүтээл, уран бүтээлчдийг үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг голлох 10 төрлөөр тодруулан, зохих тайлбартайгаар хүргэж байна. 2 сарын 28-ны шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас өмнө та ч гэсэн өрсөлдөж буй гол бүтээлүүдийг үзэж, өөрийн таамгыг дэвшүүлээрэй.

Read More

UBS телевизийн уран бүтээл “Содура” уран сайхны кино ирэх тавдугаар сард болох Каннын кино наадамд өрсөлдөхөөр болжээ. Цаа буга маллан үе дамжин тайгад амьдарч буй уйгар угсааны тува цаатан иргэдийн аж байдалд орж буй өөрчлөлт, ёс уламжлалын тухай, ан амьтнаа хэрхэн хайрлаж хамгаалдгийг дэлхийн хүмүүс үзэж манай уран бүтээлчдэд үнэлгээ өгөх нь. Каннын кино наадам нь олон улсын төвшинд кино театр, кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулж, дэлхий даяар кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон хөгжүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулдаг томоохон нөлөө бүхий наадам билээ. Наадамд өрсөлдөх киноны тоонд багтах албан ёсны шалгаруулалт бүхий олон удаагийн үзлэг , шалгуур олон бий. Ийм нэр хүндтэй наадмын тэргүүн дээд шагнал Palme d Or буюу “Алтан далдуу мод”-ны төлөө монгол киночид өрсөлдөнө гэдэг соёл урлаг , тэр дундаа үндэсний кино үйлдвэрлэлийн салбарт тохиох том үйл явдал юм.

Read More