Боловсрол, соёл, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ. Мөн “Хүннү” рок урсгалыг бий болгож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа “The Hu” хамтлагийн уран бүтээлч Цэндбаатарын Галбадрах, Наранбаатарын Тэмүүлэн, Маралхүүгийн Өнөмөнх, Гантөмөрийн Одбаяр, Аюушийн Жамбалдорж, Батбаярын Батхүү нарыг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан байна.
Зохиогч: Урлаг
Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд 184 хязаалан шандас сорьсноос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Ажнай галын гишүүн Л.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, торгон жолоо өргүүллээ. Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд үрээ хурдалжээ. Айргийн гуравт, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын "Зурвас"цавьдар , айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр үрээ хурдаллаа. Дашрамд дурдахад, Ноднин Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд тодорч наадамчин олноо баясгасан. Харин аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын…
“Хишиг” продакшн нь 2014 оны 6-р сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус студи нь богино хэмжээний кино, хамтлаг дуучдын клип, албан байгууллагын видео танилцуулга, 2D, 3D график реклам зэргийг хийж бүтээдэг чадварлаг хамт олонтой. Энэхүү студийн уран бүтээлч залуус 2018 онд АНД team-г үүсгэн байгуулаад тун удахгүй үзэгч олноо өөрсдийн уран бүтээлийн дээжээ хүргэхээр зэхэж байгаа юм. Ингээд тус багийн уран бүтээлчдийн зүгээс нийт монголчууддаа удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна.
Бүгд найрамдах Солонгос улс Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойг угтан Сөүл хотын зүгээс Үндэсний их баяр наадмын Гэрэлт дроны шоу, Сөүлийн гудамжинд Солонгос-Монголын хамтлаг, дуучдын тоглолт, бүжгийн фламш моб болон хүүхэд, залуучуудад зориулсан соёлын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
Монгол түмний их баяр цэнгэл Эрийн гурван наадмын сонирхолтой, сэтгэл татам хэсэг болсоор удаж буй, Хүй долоон худагийн морь барианы газрын ойролцоох “Монгол наадам” цогцолборт 12 дахь жилдээ болох гэж буй Соёлын наадамд наадамчин олноо урин залж байна. Наадмын өдрүүдэд буюу 11, 12-ны алинд ч яваад очиход монгол үндэсний соёлын биет бус өвтэй танилцуулах өртөөнүүдээс бүрдсэн “Монголын нэг өдөр” хотхон таныг хүлээж байх болно. СУИС-ийн багш, оюутнуудын бэлтгэдэг урлагийн “Сэрсэн тал” тоглолт, “Морьтны гайхамшиг” циркийн үзүүлбэрийг хоёр өдөрт гурав, гурван удаа тоглоно.
Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой “Соёлын наадам”-ыг долоодугаар сарын 11,12-нд Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өчигдөр /2019.07.08/ төрийн дээд шагнал гардуулж байна.