Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өчигдөр Хангарди ордонд болж, тус хурлаар хэлэлцүүлэгдсэн нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журам дэмжигдлээ. Зөвлөлийн хуралдаанд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хүргэсэн юм.
Зохиогч: Урлаг
“Хангайн цом-2019” яруу найргийн наадам өчигдөр Архангай аймагт боллоо. Энэ жилийн наадмын онцлог нь 20 дугаар зууны уран зохиолын сод төлөөлөгч, нэрт яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн нэрэмжит болсон билээ. Тус наадмын тэргүүн байрт яруу найрагч Д.Цогбадрах, дэд байрт Н.Гантулга, гутгаар байрт Т.Амар-Амгалан, дөрөвт Б.Жамбалдорж, тавд Б.Хадбаатар нар удааллаа. Цэл залуухан яруу найрагчид хүч түрэн орж ирж, цээжиндээ багтаж ядсан шүлгүүдээр цэнхэрхэн хангайд найргийн хур асгаруулав.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбороос санаачлан зохион байгуулдаг улс үндэстний хүүхэд, багачуудыг урлагийн хөтөлбөрөөр нэгтгэж, ардын өв уламжлал, соёлын өвөө дээдлэн түгээн дэлгэрүүлэх, соёлын солилцоог өргөтгөх, түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий “Мөнгөн хараацай” олон улсын хүүхдийн урлагийн наадам VIII ээлжийн үеэр зохион байгуулагдлаа. Хүүхдийн дуу хуурын ордон болсон “Хараацай” театрын их танхимд үндэсний хувцсаараа гоёсон орон орны бяцхан үрс инээд хөөр, баяр баяслын дор үндэсний дуу, хуур, хөгжим, бүжгээ толилуулан урлагийн наадамдаа амжилттай оролцсон юм.
Тайваний олон нийтийн телевизээс зохион байгуулж буй “Ес дэхь удаагийн Тайваний Олон улсын хүүхдийн кино урлагийн фестиваль” (Taiwan International Children’s Film Festival, TICFF) есдүгээр сарын 6-ныг хүртэл онлайнаар оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна. Тус тэмцээний төрөлд оролцсон кино бүтээл тус бүр дээд тал нь 3.500 ам.долларын шагнал хүртэх боломжтой аж.
Ирэх наймдугаар сарын 9-11-ний хооронд Дундговь аймаг, “Их газрын чулуу”-ны Задгай театрт болох “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг зохион байгуулахаар болжээ. “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын ерөнхий зураачаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмид, ерөнхий найруулагчаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Д.Доржсүрэн тус тус ажиллаж байна.
Жил бүрийн наймдугаар сард Швейцарь улсад зохион байгуулагддаг Локарногийн олон улсын кино наадам ирэх сарын 7-17-ны хооронд болох гэж байна. 1946 оноос хойш зохион байгуулагдсан тус наадам энэ удаа 72 дахь жилийнхээ түүхийг бүтээж байгаа юм. Наадмын шилдгийн шилдэг бүтээлд “алтан арслан” цомыг гардуулдаг уламжлалтай.
загвар өмсөгч Ж.Энэрэл дуучин Ану буюу Ч.Уранхолбоогийн гэрэл зургийг постолж, бүдүүлэг хэллэгтэй шүүмжийг тавьжээ. Тэгвэл түүний энэ үйлдэлд Дуучин Ч.Уранхолбоо буюу Ану ийнхүү хариултыг нь өгөв. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдээр өөрийн хамтран ажилладаг "Баясах хульж" ХХК-н Organic, черритэй бүтээгдэхүүнд нь зориулж "Queen Cherry" гэсэн агуулгын хүрээнд баг хамт олноо амралтгүй ажил болгоод нисдэг тэрэгний зогсоол хүртэл бэлдүүлж байгаад авсан юм. Тэгтэл сошиалд нэгэн сөрөг яриа дэгдсэн, түүнд жаахан талбар хийе гэж шийдлээ. Би хэн нэгнийг шүүхийг хэзээ ч бодож байсангүй ээ. Энэ миний үнэт зүйл, мөн чанараас тэс хол зүйл. Хуучин цагт хэн нэгнийг бусдаас өөр байх гэлээ гэж, дэлхийг нарны дагуул…
“Монгол, Солонгос улсын соёлын өвийн салбар дахь хамтын ажиллагааг чадавхжуулах нь” уулзалт-семинар энэ сарын 22-ны өдөр Монгол уран зургийн галерейн хурлын танхимд боллоо. Монгол Улсын Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан, Спортын яам Солонгосын Соёлын өвийн сан, Монголын Соёлын өвийн үндэсний төв хамтарч уг арга хэмжээг зохион байгуулжээ.