Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг долоодугаар сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 13 дахь жилдээ зохион байгуулна
Зохиогч: Урлаг
Баяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
Хүүхдийн дуугаар олонд танигдаж, хамгийн сүүлд “Сүүн далай ээж” дууг шинэчлэн дуулсан нь олны таашаалд нийцсэн авьяаслаг залуу дуучин Б.Аззаяаг бид сайн мэднэ. Тэрбээр хоёр хоногийн өмнө болж өндөрлөсөн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон байна.
Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит хөгжимчид, дуурийн дуулаачдын олон улсын XVI уралдаан ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод зургадугаар сарын 17-29-ний өдрүүдэд боллоо. Уг уралдааны эрэгтэй төрөлд 30 дуучин өрсөлдсөнөөс сүүлийн шатанд Монгол Улсын дуучин Э.Анхбаяр үлдсэн юм. Тэрбээр ОХУ, Грек, БНСУ, Узбекистаны дуучидтай тэргүүн байрын төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэлжээ. Уралдааны шүүгчид түүнийг “ирээдүйтэй дуучин” хэмээн өндөр үнэлсэн байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа зарим төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Засгийн газрын 11-р байрны 1 давхарт Төрийн албаны зөвлөлийн Сургалтын танхимд зохион байгуулагдана.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн арга хэмжээ амжилттай үргэлжилж байна. Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд “гэрэл асаах”, соён гэгээрүүлэх зорилго бүхий төслийн багийнхан Хэнтий аймгаас аялан тоглолтоо эхлүүлж, өнөөдөр Дорнод аймагт ирээд байна.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв.
“Монгол Улсын кино урлагийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж, киноны уран бүтээлчдийн мэргэжлийн холбоод, кино бүтээгч студи, продакшний найруулагч, зохиолч, жүжигчдээс бүрдсэн 150 орчим төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцлаа.
Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB WORLD” суваг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгуулах гэж байна.
