Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн Билгийн тооллын давхарласан 17. Ангараг гараг. Их морь одтой, 9 улаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана.
Зохиогч: Урлаг
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Завхан голын эхээр 36-41 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө голын хөндийгөөр 26-31 градус, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
Тэсо корпораци нь хүнсний салбарт 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад өөрөөр хэлбэл түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйл явцад чанарын хяналтыг хэрэгжүүлж, одоогоор “Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001” болон “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” болох ISO 22000 стандартуудыг нэвтрүүлэн ажиллаж байгаа болно.
Сүүлийн үед цахим ертөнцөд охид бүсгүйчүүдийг араас хуйлруулдаг болсон Шүүдрээг танихгүй хүн үгүй биз. Түүний нүүр будалт, гоо сайхны бүтээгдэхүүнийх нь талаар олон эмэгтэйчүүд асуудаг гэнэ лээ.
Тэрбээр хамгийн анх “Гаадаа мээрэн” хэмээх гадны кинонд тоглож үүний дараа “Чонон сүлд”-д тоглож Монголын жүжигчдийн хувьд анхны тохиолдол бөгөөд гадаадын кино урлагт хүч сорин, дэлхийд танигдах анхны элч болсон юм.